Манай улс шатахуун түлшний хэрэглээнийхээ дийлэнх хувийг Оросын Холбооны Улс(ОХУ)-аас импортоор авдаг.
Гэтэл ОХУ наймдугаар сарын 31-нийг хүртэл шатахууны экспортдоо хориг тавихаар болсныг тус улсын хэвлэлүүд мэдээлээд байгаа. Үүнтэй холбоотойгоор Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яам(АҮЭБЯ)-наас албан ёсны мэдээллийг олон нийтийн сүлжээн дэх цахим хуудсандаа нийтэлснийг хүргэе.
АҮЭБЯ-ны мэдээлэлд "ОХУ-д зуны урт амралт, аялал жуулчлалын өсөлт, газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд дулааны улиралд хийгддэг засварын ажлуудын удаашрал зэрэгтэй холбоотой дотоодын зах зээл дээрх шатахууны үнэ 30 орчим хувиар нэмэгдсэн байна.
Манай улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний 2024 оны есдүгээр сард хийсэн албан айлчлалын үеэр “Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай” Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан бөгөөд уг хэлэлцээрийн дагуу манай улсад түлш, шатахууныг тогтмол тасралтгүй худалдах, худалдан авах үүргийг талууд хүлээсэн байдаг.
Нөгөө талаас манай улсын автобензинийн хэрэглээний 75 орчим хувийг ОХУ-ын Роснефть компани дангаар нийлүүлдэг импортлогч компаниудтай урт хугацааны гэрээтэй ажиллаж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!