Энэ оны 07 сарын 09, 21, 22, 25-ны өдрүүдэд Дорноговь, Сүхбаатар, Өвөрхангай аймагт дөрвөн иргэн “Тугалтай үхэр зарна” гэх фэйсбүүк зарын дагуу холбогдож нийт 27,200,000 (хорин долоон сая хоёр зуун мянган) төгрөгөөр "залилуулчихлаа" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал залилагч этгээд иргэд рүү хуурамч фэйсбүүк хаягаас хандан бодит мэт зураг, бичлэг илгээн итгэл үнэмшил төрүүлэн, хөдөө орон нутгаас ачиж явуулна, машин хөдөлсөн, тээврийн зардал, урьдчилгаа шилжүүлээрэй гэх зэргээр ятгаж залилан мэхэлсэн байна.
Сүүлийн үед залилагч этгээдүүдийн арга улам нарийсаж, цахим орчныг ашиглан иргэдийг төөрөгдүүлж, хохирол учруулах тохиолдол нэмэгдсээр байгаа аж.
Иймд иргэн та бүхэн
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!