Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Оюутан цэрэг” сургалт нь их, дээд сургуулийн оюутан залуусыг суралцах хугацаанд нь цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтад хамруулан эх оронч, оюунлаг, боловсролтой өв тэгш монгол хүнийг төлөвшүүлэх зорилготой юм.
Энэ жил урьдын адилаар Улаанбаатар хот болон бүсчилсэн хэлбэрээр хөдөө орон нутаг дахь Зэвсэгт хүчний ангиудыг түшиглэн зохион байгуулагдаж байна.
Сургалт оюутан цэргүүдийг цэргийн албанд дасгах сургалт, цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалт, цэргийн мэргэжил олгох сургалт, тасаг тоотын жигдрэлтийн сургалт гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдаж, 5, 10, 20, 30 км-ийн марш, хоногийн сургуулийг үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм. Сургалтын төвүүд оюутан цэргүүддээ буудлагын дасгал боловсруулж сурахаас нь эхлээд сургуулийн буудлага, тасгийн байлдааны буудлагыг мөн гүйцэтгүүлж, цэргийн 11 төрлийн мэргэжлийг олгож байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар “Оюутан цэрэг-2025” сургалтын дайчдын цэргийн тангараг өргөх ёслол 2025 оны наймдугаар сарын 10-ны өдөр улс орон даяар тус тус ангийнхаа Сургалтын төвд нэгэн зэрэг зохион байгуулагдана.
Эх сурвалж: Хуурай замын ЦЭРЭГ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!