Өчигдөр буюу Даваа гарагт ОХУ, Умард Солонгосын нийслэл хотуудын хооронд анхны зорчигч тээврийн шууд нислэг үйлдэгджээ.
Ням гарагт Москва хотын Шереметьево буудлаас хөөрсөн Оросын Nordwind Airlines компанийн нисэх онгоц найман цаг ниссэний эцэст Даваа гарагийн өглөө Пёнян хотод буусан байна.
Украины дайн эхлэхээс өмнө Европын чиглэлүүдэд Оросын жуулчдыг тээвэрлэдэг байсан Nordwind компанийн энэ нислэгийн тасалбар 45,000 рублийн ($570) үнэтэй ажээ.
Онгоц өнөөдөр буюу Мягмар гарагт Москва руу буцах юм байна.
Шинэ чиглэлийн нислэгийг эхний үедээ сард нэг удаа үйлдэхийг Nordwind мэдээлсэн ч анхны нислэгээр хэдэн хүн зорчсон талаар мэдээлэл өгөхөөс татгалзжээ.
“Дипломат харилцаа тогтоосон 70 гаруй жилийн түүхэнд бид анх удаа нийслэл хотуудынхаа хооронд шууд нислэгтэй боллоо” гэж ОХУ-ын тээврийн дэд сайд Владимир Потешкин хэлснийг тус яамны сошиал хуудас эш татсан байна.
Эх сурвалж: Yonhap News, AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!