Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадмын ХӨТӨЛБӨР, Үндэсний бөхийн БАЙ ШАГНАЛ

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
᠎Улаангом Хотын ЗДТГ-ын албан ёсны цахим хуудас

Увс аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам Улаангом хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдөр 09:00-12:00 цагт (Улаангомын цагаар) тус баяр наадмын нээлтийн үйл ажиллагаа эхэлнэ. Үргэлжлүүлэн 13:00-18:00 цагт Үндэсний бөхийн барилдааны 1, 2-ын даваа эхлэхээр төлөвлөжээ.

Үндэсний бөхийн барилдаанд улсын аварга цолтой 3, гарди 1, заан 5, харцага 8, начин 32 бөх бүртгүүлсэн бол аймгийн арслан 67, аймгийн заан 22, аймгийн харцага харцага 8, аймгийн начин цолтой 54 бөх зодоглоно. Мөн сумын цолтой 150 гаруй бөх бүртгүүлсэн байна.

Энэ наадмын түрүү бөхөд "Дөнөн хөх групп" ХХК-ийн хамт олон Lexus LX600 маркийн автомашин бэлэглэнэ. Харин үзүүрлэсэн бөхөд “Юнити стар констракшн” ХХК-ийн зүгээс 2 өрөө байр өгнө. Тэгвэл их шөвгийн дөрөвт шалгарсан бөхөд "Цагаан толгойн овоо" ХХК-ийн хамт олон 1 өрөө байр бэлэглэх аж.

Мөн Соёолон, Их насны морьдын уралдаан эхлэх юм. Их насны морьдын уралдааны бай шагналд Монгол Улсын алдарт уяач, "Ундарга Увс" ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Норовсамбуу, Г.Цэрэндулам нараас 114.7 сая төгрөг өгөхөөр болжээ. 

1925 онд Дөрвөдийн зүүн, баруун хоёр аймгийг нэгтгэн  “Дөрвөд далай хан аймаг” нэрийг халж ”Чандмань уулын аймаг” нэртэйгээр одоогийн Увс аймгийг 41 сум, 115 багтай байгуулсан түүхтэй. Өдгөө Увс аймаг 86 мянган хүн амтай, 19 сум, 3 сая толгой малтай,  сургууль, цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, зам, тээвэр, аялал жуулчлал, худалдаа үйлдвэрлэл бүхий аймаг болон хөгжиж байна. 
зураг
 
зураг