Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №13

A.Жаргал
2016 оны 2 сарын 14
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль тээврийн хэрэгслийн жолооч тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.1.а-д механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байхыг заасан.Хариу: 1
1. Зөвхөн механикжсан тээврийн хэрэгслийн жолооч
2. Бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолооч
2
Жолооч техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсох үүрэгтэй юу?
МУ-ын ЗХД-ийн 2.3.е-д зааснаар жолооч зам тээврийн осол буюу техникийн саатлаар замд зогссон жолоочийн дохиогоор зогсох үүрэгтэй гэж заасан.Хариу: 1
1. Тийм
2. Үгүй
3
Тэмдэг юуг анхааруулах вэ?
"Хонгил" 1.26 тэмдэг нь гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг анхааруулна. Хариу - 2
1. Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд аюултай болохыг
2. Гэрэлтүүлэггүй хонгил буюу замын үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт хонгил ойртож байгааг
4
Зурагт үзүүлснээр гарцаар аль чигт эргэхийг зөвшөөрөх вэ?
" Чигээрээ явна" 4.1.а тэмдэг нь МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 15-д зааснаар замын хэсгийн эхэнд уулзварын цаана байрласан бол эхний уулзвар хүртэл хүчинтэй байх бөгөөд гарцаар баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө. Хариу: 1
1. Баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
2. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө
3. Баруун, зүүн гар тийш эргэхийг зөвшөөрнө
4. Баруун, зүүн гар тийш эргэхийг хориглоно
5
Бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин жолоодож яваа тохиолдолд гүйцэж түрүүлэх зорилгоор дунд эгнээнд орохыг зөвшөөрөх үү?
"Эгнээгээр явах хөдөлгөөний чиг" 5.11 .а тэмдэгт "Ачааны автомашины хөдөлгөөн хориотой" 2.4 тэмдэг дүрсэлсэн тул бүх жин нь 3.5 тонноос бага ачааны автомашинд хамаарахгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
6
Аль тэмдэг тавигдсан зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрөх вэ?
"Тээврийн хэрэгслийг зогсоолд тавих хэлбэр" 6.6.в тэмдэг нь "Зогсоол" 5.15 тэмдэг бүхий зогсоолд суудлын автомашин, мотоциклыг зурагт дүрсэлсэн хэлбэрээр зогсоохыг заана. "Тээврийн хэрэгслийн төрөл" 6.4.в тэмдэг нь суудлын автомашин буюу бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашинд хамаарахыг заана. Иймд А тэмдэг бүхий зогсоолд бүх жин нь 3.5 тонноос илүүгүй ачааны автомашин зогсохыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёуланд зөвшөөрнө
7
Замын энэ хэсэгт буцаж эргэхийг зөвшөөрөх үү?
7.1 тэмдэглэлийг МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 25-д зааснаар давахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
8
Зохицуулагчийн дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.9.а-д зохицуулагч нь дохиурыг дээш өргөсөн байвал ЗХД-ийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг бүх чигт хориглоно.Хариу: 3
1. Хөдөлгөөнийг бүх чигт зөвшөөрнө
2. Уулзвараар чигээрээ буюу баруун гар тийш эргэхийг зөвшөөрнө
3. Хөдөлгөөнийг бүх чигт хориглоно
9
Уулзварт буцаж эргэхийн тулд зурагт үзүүлснээр ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар уулзвар, гарц дээр ухрах үйлдлийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Бусдын хөдөлгөөнд саад болохгүй бол зөвшөөрнө
3. Хориглоно
10
Гэрлээр өгсөн эргэх чиг заадаг анхааруулах дохиог хэдийд дуусгах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар гэрлээр өгсөн эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно. Хариу: 1
1. Үйлдлээ хийж дуусмагц
2. Үйлдлээ хийх үедээ
3. Өөрийн мэдрэмжээр
11
Та уулзварт орохдоо анхааруулах дохиог аль чигт өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.1-д зааснаар жолооч чиг өөрчлөхийн өмнө тэр чигт явахаа анхааруулсан дохиог эргэх чиг заадаг гэрлээр, хэрэв тэр нь ажиллахгүй буюу байхгүй бол гараар өгнө. Хариу: 1
1. Баруун гар тийш
2. Зүүн гар тийш
3. Анхааруулах дохио өгөх шаардлагагүй
12
Замын өгсүүр хэсгийн төгсгөлд гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.6.е-д зааснаар эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт гүйцэж түрүүлэхийг хориглоно. Иймд та эсрэг урсгал сөрөөгүй тул зөвшөөрнө. Хариу: 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
13
Зорчигч суулгахын тулд аль тээврийн хэрэгсэл зөв зогссон вэ?
МУ-ын ЗХД-ийн 11.1-д зааснаар жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. Иймд А ба В замын хэсэгт зорчигч суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрнө. Хариу - 3.
1. Зөвхөн А
2. Зөвхөн В
3. А, В
4. Б, В
14
Та зүүн гар тийш эргэхдээ уулзварыг хэддүгээрт нэвтрэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтална. Дээрх заалтуудын дагуу та нэгдүгээрт уулзварыг нэвтэрнэ Хариу: 1
1. Нэгдүгээрт
2. Хоёрдугаарт
3. Гуравдугаарт
15
Та аль чигт эргэхдээ явган зорчигчдод зам тавьж өгөх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу: 3
1. Зөвхөн зүүн гар тийш эргэхдээ зам тавьж өгнө
2. Зөвхөн баруун гар тийш эргэхдээ зам тавьж өгнө
3. Дээрх бүгд
16
Та уулзвараар зүүн гар тийш эргэхдээ аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.10-д зааснаар жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та ачааны автомашинд зам тавьж өгнө. Хариу - 1.
1. Ачааны автомашинд
2. Суудлын автомашинд
3. Хоёуланд нь
17
Аль тохиолдолд жолооч өдрийн цагт ойрын гэрлийг асааж явах шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.6.в-д зааснаар бусад хөдөлгөөнд оролцогчдод анхааруулах зорилгоор өдрийн цагт хүнд буюу овор ихтэй, аюултай ачаа тээвэрлэх үед ойрын гэрлийг асаана. Хариу - 4
1. Зөвхөн хүнд ачаа тээвэрлэж яваа үед
2. Зөвхөн аюултай ачаа тээвэрлэж яваа үед
3. Зөвхөн овор ихтэй ачаа тээвэрлэж яваа үед
4. Дээрх бүх тохиолдолд
18
Чирэгдэж яваа суудлын автомашинд зорчигч тээвэрлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.5-д зааснаар чирэгдэж яваа тээврийн хэрэгсэлд хүн тээвэрлэхийг хориглоно. Хариу: 3
1. Зөвшөөрнө
2. Хатуу холбоогоор чирэх тохиолдолд зөвшөөрнө
3. Хориглоно
19
Хашлагагүй замын өгсүүр (уруу) хэсэгт автомашины аюулгүй байдлыг хангахын тулд урд дугуйг хэрхэн байрлуулж зогсоох вэ?
Хашлагагүй замын өгсүүр /уруу/ хэсэгт автомашины аюулгүй байдлыг хангахын тулд урд дугуйг А, Г автомашин зөв байрлуулсан байна. Хариу - 1
1. А, Г
2. Б, В
3. А, В
4. Б, Г
20
Тээврийн хэрэгсэлд тухайн төрөлд нь тохироогүй хэмжээтэй дугуй тавьж ашиглахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 3.3-д зааснаар дугуйн хэмжээ, даац нь тээврийн хэрэгслийн тухайн төрөлд тохироогүй бол ашиглахыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно

Түр хүлээнэ үү...