Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Жолооны дүрмийн шалгалт №14

A.Жаргал
2016 оны 2 сарын 21
iKon.MN

Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм -ийн зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний нэгдсэн журам тогтооход оршдог.

Жолооны дүрмийн шалгалтыг Билгүүн Тулга авто сургуультай хамтран хүргэж байна. 


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Аль нь гүйцэж түрүүлэх үйлдэл вэ?
МУ-ын ЗХД-ийн 1.4-т явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх үйлдлийг "Гүйцэж түрүүлэх" гэж заасан. Хариу: 2
1. Зэрэгцээ эгнээнд яваа тээврийн хэрэгслийг гүйцэж урд нь орох
2. Явж байгаа эгнээнээсээ гарч урдаа яваа нэг буюу хэд хэдэн тээврийн хэрэгслийг гүйцэх
3. Дээрх бүгд
2
Цас, бороо орж байгаа үед тээврийн хэрэгслийн аль талын шил арчуур ажиллахгүй болсон бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2.3.а-д зааснаар цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хариу:2
1. Зорчигчийн талын шил арчуур ажиллахгүй бол
2. Жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол
3. Шил угаагч ажиллахгүй бол
3
Аль тэмдэг тэгш биш замыг анхааруулах вэ?
"Тэгш биш зам" 1.13 тэмдэг нь зорчих хэсгийн гадаргуу нь эвдрэл гэмтэлтэй болон тэгш биш /дэржигнүүр, овон товон, хотгор гүдгэр гэх мэт/ байгааг анхааруулна. Хариу - 3
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Зөвхөн В
4
Аль сумны дагуу саадыг тойрон гарахыг зөвшөөрөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 1 дүгээр хавсралтын 28-д зааснаар замын тухайн хэсэгт байрласан тэмдэг ба тэмдэглэлийн утга хоорондоо зөрж байвал тэмдгийн заалтыг баримтална. Иймд А сумны дагуу явахыг зөвшөөрнө. Хариу - 1
1. Зөвхөн А
2. Зөвхөн Б
3. Хоёулангаар нь
5
Аль чигт явахыг зөвшөөрөх вэ?
"Буцаж эргэх газар" 5.14 тэмдэг нь буцаж эргэх газрыг мэдээлэх бөгөөд зүүн гар тийш эргэхийг хориглоно. Иймд Б чигт хориглож А, В, Г чигт явахыг зөвшөөрнө. Хариу: 4
1. Зөвхөн А
2. Зөвхөн А, В
3. Бүх чигт
4. А, В, Г
6
Суурин газрын гаднах замд суудлын автомашин жолоодож яваа бол тэмдгийн үйлчлэх хүрээнд тухайн эгнээгээр ямар хурдтай явах вэ?
"Эгнээ" 6.14 тэмдэг нь "Хурдны доод хязгаарлал" 4.7 тэмдгийн үйлчлэх эгнээг зааж байгаа тул тухайн эгнээгээр суудлын автомашин 50-80 км/цагийн хурдтай явна. Хариу - 2
1. 50 км/цагаас ихгүй
2. 50 км/цагаас 80 км/цагийн хооронд
3. 50 км/цагаас 100 км/цагийн хооронд
7
Тэмдэглэл ямар утга илэрхийлэх вэ?
7.17 тэмдэглэл нь чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ.Хариу: 3
1. Явган хүний замын ойр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон газрыг тэмдэглэнэ
2. Зогсохыг хориглосон газрыг тэмдэглэнэ
3. Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоолыг тэмдэглэнэ
8
Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио ямар утгатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 5.6.г-д зааснаар улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. Хариу: 2
1. Гэрэл дохио гэмтэлтэй болохыг анхааруулна
2. Ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна
3. Улаан гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна
9
Эргэх чиг заадаг гэрлээр өгсөн анхааруулах дохиог хэдийд дуусгах вэ?
МУ-ын ЗХД-ийн 7.3-д зааснаар эргэх чиг заадаг анхааруулах дохиог тодорхой үйлдэл хийхийн өмнө өгөх бөгөөд үйлдлээ хийж дуусмагц зогсооно.Хариу: 3
1. Үйлдлээ хийж эхлэхдээ
2. Үйлдэл хийх явцдаа
3. Үйлдлээ хийж дуусмагц
10
Зурагт үзүүлснээр ухарч зүүн гар тийш эргэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар уулзвар, гарц дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу:2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
11
Чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зорчигч суулгахын тулд ухрахыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 7.18-д зааснаар чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр ухрах үйлдлийг хориглоно.Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
12
Зохицуулдаггүй уулзвар дээр гүйцэж түрүүлэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 10.3-д зааснаар зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн бол баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө
3. Хориглоно
13
Зурагт үзүүлснээр уулзварын цаана зогсохыг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 11.5.а-д зааснаар уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд түр зогсохыг хориглоно. Иймд зурагт үзүүлсэн суудлын автомашиныг зогсохыг хориглоно. Хариу: 2
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
14
Аль тээврийн хэрэгслийн жолооч явган зорчигчдод зам тавьж өгөх үүрэгтэй вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.1-д зааснаар жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигчид зам тавьж өгнө. Хариу - 3.
1. Зөвхөн суудлын автомашин
2. Зөвхөн зүүн гар тийш эргэж байгаа ачааны автомашин
3. Хоёул
15
Та уулзварт орохдоо аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх шаардлагатай вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.8-д зааснаар адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Иймд та зам тавьж өгөх шаардлагагүй. Хариу - 3.
1. Мотоциклд зам тавьж өгнө
2. Хоёуланд зам тавьж өгнө
3. Түрүүлж нэвтэрнэ
16
Та чигээрээ явахдаа аль тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх вэ?
МУ-ын ЗХД-ийн 12.9-д зааснаар гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. МУ-ын ЗХД-ийн 12.11-д зааснаар уулзвар дээр гол зам чигээ өөрчилж байвал тэр замаар яваа жолооч нар өөр хоорондоо адил замын уулзвар нэвтрэх журам баримтлана. Туслах замаар яваа жолооч нар өөр хоорондоо мөн энэ заалтыг баримтална. Дээрх заалтуудын дагуу та автобус болон суудлын автомашинд зам тавьж өгнө. Хариу - 2.
1. Зөвхөн суудлын автомашинд
2. Зөвхөн автобус ба суудлын автомашинд
17
Манангийн гэрлийг ямар үед хэрэглэх вэ?
МУ-ын ЗХД-ийн 15.5-д зааснаар манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ. Хариу - 3
1. Зөвхөн өтгөн манан будантай үед
2. Зөвхөн цас, бороо орж байгаа үед
3. Дээрх бүгд
18
Уулын мөстсөн замд чиргүүл чирэхийг зөвшөөрөх үү?
МУ-ын ЗХД-ийн 20.6.е-д зааснаар уулын замд зорчих хэсэг нь мөстсөн бол механикжсан тээврийн хэрэгслийг чирэхийг хориглоно. Иймд чиргүүл чирч явахыг хориглохгүй. Хариу - 1
1. Зөвшөөрнө
2. Хориглоно
19
Огцом хурд нэмснээс шарвалт үүссэн тохиолдолд жолооч ямар арга хэмжээ авах вэ?
Огцом хурд нэмснээс шарвалт үүссэн тохиолдолд жолооч түлш өгөлтийг бууруулна. Хариу - 3
1. Түлш өгөлтийг ихэсгэнэ
2. Түлш өгөлтийг өөрчлөхгүй
3. Түлш өгөлтийг бууруулна
20
Ямар гэмтэл, зөрчилтэй автомашиныг ашиглахыг хориглох вэ?
МУ-ын ЗХД-ийн 2 дугаар хавсралтын 5.2, 5.3-д зааснаар хол ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан, гадна талын гэрэлтүүлэх хэрэгслүүд бохирдсон автомашиныг ашиглахыг хориглоно. Хариу - 3
1. Зөвхөн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл бохирдсон
2. Зөвхөн хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан
3. Дээрх бүгд

Түр хүлээнэ үү...