Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

БҮТ: Бэрх сургуульд элсэх хүүхдүүдээс математикийн шалгалт авна

Б.Манлай
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хэнтий аймгийн Бэрх хотод байрлах зүүн бүсийн Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын Бэрх сургуульд суралцах хүсэл сонирхолтой дараах шаардлагуудыг хангасан суралцагчид сонгон шалгаруулалтад оролцоно.

  • 2024-2025 оны хичээлийн жилд ЕБС-ийн V ангийг төгсөж, 2025-2026 оны хичээлийн жилд  VI ангид суралцах суралцагч байх
  • V ангийн жилийн эцсийн үнэлгээний дундаж 90% болон түүнээс дээш байх.

ХЯНАЛТЫН ТОО:

2025-2026 оны хичээлийн жилд VI ангийн хоёр бүлэгт нийт 48 суралцагч элсүүлнэ.

Байршил

Хяналтын тоо

Хэнтий

12 суралцагч

Дорнод

12 суралцагч

Сүхбаатар

12 суралцагч

Улаанбаатар

 12 суралцагч

БҮРТГЭЛ:

  • 2025 оны зургаадугаар сарын 9-ний 12:00 цагаас зургаадугаар сарын 12-ны 15.00 цагийн хооронд https://local.eec.mn хаягаар явагдана.
  • Бүртгүүлэгчийн мэдээллийг шалгалт зохион байгуулах комисс нягталж баталгаажуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн бүртгүүлэгчтэй утсаар холбогдож бичиг баримтын эх хувьтай тулган баталгаажуулна.

БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ МАТЕРИАЛУУДЫГ ФАЙЛААР ХАВСАРГАНА

  1. Суралцагчийн сүүлийн нэг сард авхуулсан цээж зураг
  2. Тухайн сургуульд суралцахыг дэмжсэн эцэг эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт /маягтын дагуу/
  3. Суралцагчийн төрсний гэрчилгээ
  4. Суралцагчийн хувийн хэрэг /Жилийн эцсийн дүн гарын үсэг, тамга тэмдэг бүрэн, засваргүй байх/
  5. 90.00 дээш үнэлгээтэй болохыг нотолсон сургуулийн дүнгийн тодорхойлолт
  6. Бүртгэлийн хураамж 25,000 төгрөгийг тушаасан баримт
  • Банк: Төрийн сан банк, MN130090 100182815103 тоот данс
  • Дансны нэр: Хэ.Бэрх ОУХЕБС
  • Гүйлгээний утга: Сурагчийн овог нэр, регистрийн дугаар, утасны дугаар

ШАЛГАЛТЫН ХУГАЦАА:

  • 2025 оны зургаадугаар  сарын 15-ны Ням гарагт Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар хотод  нэгэн зэрэг зохион байгуулагдана.
  • Математикийн хичээлээр шалгалт авна.

Шалгалтын дүн оноог  шалгалт явагдаж дууссан даруйд хариултын хуудсыг тестийн засагч машин ашиглан уншуулан суралцагч, эцэг эх, асран хамгаалагч нарт нээлттэй, ил тод мэдээлнэ.

 

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв