БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И зургаадугаар сарын 13-15-нд Монгол Улсад айлчилна

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Гадаад хэргийн сайд Ван И 2026 оны зургаадугаар сарын 13-15-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Түүнийг маргааш Монгол Улсын Гадаад Харилцааны Яаманд угтан авч, талууд албан ёсны хэлэлцээ хийх юм. 

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И 2022 оны наймдугаар сард Монгол Улсад айлчлахдаа Гашуунсухайт, Ганц мод төмөр замын холболтын талаарх санамж бичигт гарын үсэг зурж, ёсчилж байлаа. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг урагшлуулахаар санал нэгдэж байв.