Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/07-НД НИЙТЛЭГДСЭН

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Д.Янжиндулам, ikon.mn
2022 оны 8 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/Mongoliagovernment/videos/485387510064260

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И нар хэлэлцээ хийнэ.

Мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлууд, тухайлбал эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтуудын үйл ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцох юм.

"Уг айлчлалаар Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц болон Багануурын цахилгаан станцтай холбоотой хоёр томоохон төслийн санхүүжилт эцэслэн шийднэ. Ингэснээр энэ намраас усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил эхлэх болно" хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байв.

Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав