Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчин гарсан тул Увс аймагт наймдугаар сарын 1-ний өдөр хүртэл олон нийтийн арга хэмжээг хязгаарлажээ

М.Батчимэг, ikon.mn
51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон нийтийн арга хэмжээг 2026 оны наймдугаар сарын 01-ний өдөр хүртэл хязгаарласан талаар Увс аймгийн Байгаль орчны газраас мэдээллээ. 

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгуудад шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм байна. 

Шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах Увс аймагт олон нийтийг хамарсан арга хэмжээг 2026 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлажээ. 

  • Овооны баяр
  • Ургийн баяр
  • Баяр наадам
  • Хурдан морины уралдаан
  • Бооцоот адуучин
  • Бусад олныг хамарсан арга хэмжээ

Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байгаа юм байна. 

Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой аж. Харин Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглож байгаа юм байна.  

Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, халдварын эрсдэлийг бууруулахад иргэн, малчин та бүхнийг хариуцлагатай байж, холбогдох байгууллагын шийдвэрийг мөрдөн ажиллахыг уриаллаа. 

Мөн Сэлэнгэ аймгийн Хушаат суманд шүлхий өвчний тохиолдол илэрсэн тул бүх малд вакцинжуулалт хийж дуустал хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар өчигдөр тус сумын Засаг даргын тамгын газраас мэдээлсэн байна.