Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. 

2026 оны 06 дугаар сарын 12-17-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 13, 14-нд нутгийн хойд хэсгээр,
  • 15, 16-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
  • 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
  • 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи:

Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Агаарын температур:

  • Монгол-Алтай, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын голын хөндийгөөр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус,
  • говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +17...+22 градус, өдөртөө +29...+34 градус,
  • говийн бүс нутгийн зүүн хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +26...+31 градус,
  • бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
                     Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 12-нд бороо, 14, 15-нд бага зэргийн бороо орно.  

Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.