Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) буюу "BLAST.tv Austin Major 2025" АНУ-ын Остин хотноо нэгдүгээр шатны 16 багийн тоглолтоор эхэллээ.
Тус шатанд манай улсын "Chinggis Warriors" баг оролцож байгаа бөгөөд өнөөдөр нийт хоёр удаа тоглож, харамсалтай нь хожил байгуулж чадсангүй. Тэд эхний тоглолтдоо Норвегийн "HEROIC" багтай "Во1" (нэг "map"-аар ялагчийг тодруулах) журмаар тоглож, 7:13-аар хожигдсон. Харин хоёр дахь тоглолтоо өнөө өглөө 07:00 цагийн үед Бразилын "Legacy" багийн эсрэг мөн адил "Во1" журмаар хийж, 10:13-аар ялагдал хүлээлээ.
Ингэснээр манай баг нэгдүгээр шатанд дахин хожигдох эрхгүй болж байна. Хэрэв гурван тоглолт дараалж ялалт байгуулбал дараагийн шатанд шалгарна. "Chinggis Warriors" баг ижилхэн хоёр хожигдсон Бразилын "Fluxo" багтай маргааш үүрийн 05:00 цагт "Во3" журмаар тоглоно. Тус хоёр баг өмнө нь учраа таарч тоглож байгаагүй бөгөөд энэ тоглолтод хожигдсон нь тэмцээнээ өндөрлүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!