Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны дүр төрх уран барималчийн ур ухаанаар бүтэж, Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэлээ

П.Зоригт, IKON.MN
2025 оны 6 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн хүрэл медальт, даяар дуурсах дархан аварга, профессор Жигжидийн Мөнхбат агсны хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлүүлж мөнхөллөө.

Ийнхүү эрхэм хүмүүний гэгээн төрх, алдар гавьяаг илтгэсэн гэрэлт хөшөөг хүндэтгэх ёслол өнөөдөр болж байна. 

Түүний суу алдрын сод бүтээл хүрэл баримал хөшөө Архангай аймгийн Хашаат сумын харьяат Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уран барималч, зураач Ж.Түмэнчулууны авьяас чадвар ур ухаанаар бүтжээ. 

Мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Мөнхбатын Даваажаргал аавыгаа дурсаж үг хэлэхдээ "Миний хайрт аав Түшээт хан аймгийн Далай гүний хошуу одоогийн Төв аймгийн Эрдэнэсант суманд төрж өссөн.

Өнөөдөр аав маань байсан бол 85 нас сүүдэр тохиох байлаа. Энэ өдөр аавын минь сүлд өдөр. Аав маань 11 хүүхдийн отгон хүү. Нагац ахдаа өргүүлж Жигжидийн Мөнхбат хэмээх нэр алдрыг олсон билээ.

Ээжтэй минь гэр бүл болоод 55 жилийн тэртээ хамтдаа жаргал, зовлонгоо хуваалцан амьдрахдаа таван сайхан хүүхдээ төрүүлэн амьдарсан. Хайртай ээж минь үр хүүхдүүддээ өмөг түшиг болон ач, гуч, зээдээ алт шиг сургаалаа хайрлан амьдарч байна. Ээждээ баярлалаа.

Аав минь нэг л зан, нэг л араншингаар бөхөд хайртай Монголын ард түмний хүү, хайртай аварга нь одоо ч байсан хэвээр.

Хамгийн залуудаа начин цолын давааг мэдрэлгүй заан цол хүртэж, 25-хан насандаа Дархан аварга хэмээх цолыг хүртэж, Монголын анхны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин болж байв. 

Япон улсын Токио хотод олимп зохион байгуулахад Монгол Улс анх удаа оролцож, хамгийн өндөр амжилтыг аав минь үзүүлсэн. Монгол хүн алтан медаль авч болох юм гэдгийг тэртээ 1968 онд Монголын ард түмэн хойч үе, залуустаа таниулж харуулсан.

Энэ үед гадаадын сонин, сэтгүүлд “Чингисийн Монгол сэрлээ” гэж байсан билээ.

Архангай аймгийн Хашаат сумын уран барималч Ж.Түмэнчулуун, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн н.Энхтайван ахдаа маш их баярлалаа.

Ард түмнээ баясган цэнгүүлж, олон сайхан амжилт үзүүлсэн аавын минь хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнд байршуулах боломжийг олгосон нийслэлийн Засаг дарга, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хамт олонд гүнээ талархсанаа илэрхийлье.

Аавыг минь алдаршуулан мөнхлөх энэхүү өдөр хүндэтгэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхэндээ баярлалаа.

Миний хайртай аав бид таныхаа үргэлжлэл" хэмээн аавынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. 

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг