Монгол хүний оюунд хөрөнгө оруулъя уриатай Zangia Audio ном сонсох соёлыг түгээн дэлгэрүүлж, номоор дамжуулан хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх зорилгоор “Зуны амралтаа ZANGIA AUDIO-той” аяныг зарлаж дэлхийн болон Монголын шилдэг уран зохиолын аудио ном, ерөнхий боловсролын сургуулийн уран зохиолын хичээлийн хөтөлбөрт багтсан номуудыг хүүхэд залуустаа үнэ төлбөргүй сонсох боломжийг олгож байна.
Бага насны хүүхэд залуус тэр дундаа өсвөр насныхан цахим орчинд чөлөөт цагаа өнгөрүүлж байгаа нь олон эрсдэлийг дагуулж, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй.
Хүүхэд багачууд, оюутан залуус та бүхэн “Зуны амралтаа ZANGIA AUDIO-той” аянд нэгдэж Zangia Audio-д байршсан оюуны өмчийн онцгой эрхтэй ном зохиолуудыг мэргэжлийн дуу оруулагчид, жүжигчдийн уншсанаар үнэ төлбөргүй сонсож, уран яруу ярьж, ярих, бичих, унших, сонсох, эх зохиолд задлал хийх чадвараа хөгжүүлэх, зуны амралтаа үр дүнтэй өнгөрүүлэхийг уриалж байна.
Zangia Audio-д Монголын болон дэлхийн шилдэг 600 гаруй аудио ном болон аудио хичээл, подкаст байршсан бөгөөд олон нийтийг соён гэгээрүүлж, оюунлаг нийгмийг бий болгоход чиглэсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!