Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Б.Бямбадорж өнөөдөр өрсөлдөнө

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Сочи хотноо болж буй өвлийн XXII наадамд манай улсаас Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нар оролцож байгаа билээ.

Спортын мастер Ч.Отгонцэцэгийн хувьд өчигдөр 10км-ийн гүйлтийн цанын төрөлд уралдаж 70-д орсон амжилтыг үзүүлээд байгаа.

Харин өнөөдөр ОУХМ Б.Бямбадорж гүйлтийн цанын сонгодог тэшилтийн 15 км-ийн зайд уралдана.

Тамирчид Сочигийн цагаар 14:43-д Улаанбаатарын цагаар 18:43 цагт гараанаас гарна.

Тэрбээр 86 дугаартай хувцастай тэмцээнд оролцох юм байна.

Эх орноо төлөөлөн олимпод оролцож буй Б.Бямбадорждоо амжилт хүсье!