Өчигдөр болсон Сноубоардын слоупстайл төрөлд ОХУ-ын нэрийн өмнөөс оролцсон Алексей Соболев шигшээ тэмцээнд шалгарч чадаагүй билээ.
Харин тэр тэмцээнд оролцохдоо дуулган дээрээ гар утасныхаа дугаарыг маш томоор бичсэн байлаа. Энэ үйлдлээс нь болж түүний iPhone утсыг гацтал нь мессэж ирсэн гэнэ. Ихэнх нь Оросоос, бас АНУ, Канадаас ч мессэжүүд иржээ. Үүн дотор ихэвчлэн түүнтэй танилцах хүсэлтэй бүсгүйчүүдийн асар олон зураг ирсэн юм байна.
Хэдийгээр Сочигийн олимпод амжилт гаргаагүй ч тэр сэтгэл хангалуун байгаа гэнэ. Учир нь тэр зургууд дотроос нэгэн Орос бүсгүйг ихэд онцолж байгаа ба түүнтэй заавал холбогдоно гэж сэтгүүлчид ярьжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!