Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Японы 15 настай хүү цахиур хагалав

Өдрийн шуудан
2014 оны 2 сарын 13
Өдрийн шуудан
Зураг зураг
26 дугаартай Юрий Подладчиков алт, 2 дугаартай Японы тамирчин Аюүми Хирано мөнгө, 28 дугаартай Японы тамирчин Такү Хираока хүрэл медаль хүртлээ

Сноубордын тэмцээн Сочи хотын ойролцоох Красной Поляна дүүрэгт орших “Роза Хутор” төвд болж байгаа бөгөөд дөрөв дэх өдөр эрэгтэйчүүдийн “halfpipe” төрлийн медальтнууд тодров.

“Нагано-1998”-д анх олимпийн гэр бүлд багтсан уг төрлийн “slopestyle” төрөлд Америкийн тамирчид давамгайлсан. Тэгвэл эрэгтэйчүүдийн “halfpipe” төрөлд орос гаралтай, швейцарь тамирчин Юрий Подладчиков 94.75 оноогоор алтан медаль хүртлээ. 25 настай түүний хувьд “Турин-2006” олимпод ОХУ-ын шигшээ багт олимпод оролцож, дөнгөж 37 дугаар байрт орж байв.

Мөнгөн медаль хүртсэн Хирано олимпийн наадмын түүхэнд хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчдын тоонд багтаж байгаа.

Харин 2010 оноос эхлэн Швейцарийн тугийн дор өрсөлдөх болж, төрсөн нутгаасаа Швейцарьчуудад хоёр дахь алтыг нь авчирлаа. Харин Японы 15 настай тамирчин Аюүми Хирано (93.50) мөнгө, түүний нутаг нэгт 18 настай Такү Хираока (92.25) хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр уг төрлөөр “Шар тив”-ийнхэн цахиур хагалж эхэлснийг харуулав. Наран улсын Сочигийн олимпийн медалийн буухиаг сноубордын тамирчид нь эхлүүллээ. Японы залуус уг спортын амьд домог Шон Уайтын урдуур хөндөлсөж, шагналын тавцанд гишгэсэн байна.

Сонирхуулахад, мөнгөн медаль хүртсэн Хирано олимпийн наадмын түүхэнд хамгийн залуудаа медаль хүртсэн тамирчдын тоонд багтаж байгаа юм. Түүнээс өмнө нь АНУ-ын уран гулгагч Тара Липински “Нагано-1998” олимпод эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд алтан медаль хүртэж байв.

Зураг