Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014" олимпийг гурван тэрбум хүн үзнэ

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 10
iKon.MN

 

- "Сочи 2014"-ийн 14 баримт -

  1. Олимпийн өртөг: 50 тэрбум ам.доллар буюу 90 орчим их наяд төгрөг болж байна. Монгол Улсын ДНБ жилийн 20 их наяд төгрөгийг энэ жил давах болов уу гэсэн төсөөлөл байгаа. "Бээжин -2008" зуны олимп нийт 43 тэрбум ам.доллар зарцуулж рекорд тогтоож байсан бол ОХУ ийнхүү тэдний амжилтыг эвдлээ.
     
  2. Төсвийн төлөвлөгөө: "Сочи 2014" олимпийг анх 12 тэрбум ам.доллараар төсөвлөсөн байжээ.
     
  3. Дэд бүтцийн бус буюу зохион байгуулалтад зарцуулж буй төсөв: 6,4 тэрбум ам.доллар.
     
  4. Оролцогч: 88 орны 2850 тамирчин оролцож байна. Мөн 45 орны 1650 тамирчин паралимпийн төрөлд оролцоно.
     
  5. Аюулгүй байдал: Нийт 37 мянган цагдаа, цэрэг зэрэг хүчний байгууллагын ажилчин гар бие оролцож байна. 
     
  6. Арга хэмжээ болох өдөр: 17 
     
  7. Арга хэмжээ: Нийт 98 төрлийн арга хэмжээ зохион байгуулагдана. 
     
  8. Нийт боршийн хэмжээ: Олимпийн үеэр хийх борш шөлний хэмжээг 265,000 литр гэжээ.
     
  9. Дундаж хоолны үнэ: Олимпийн тосгонд нэг удаа өдрийн зоог барихад дунджаар 15 ам.доллар.
     
  10. Тогооч: Олимпийн тосгонд тогооч, зөөгч гээд нийтийн хоолны салбарт л гэхэд 7000 хүн ажиллаж байна. 
     
  11. Дундаж температур:  8.3 Co.
     
  12. Сайн дурынхан: 25 мянган хүн сайн дураараа олимпийн арга хэмжээнүүдэд оролцож байна.
     
  13. Олимпийн бамбар: 123 өдөр 40 мянган км замыг туулсан. 
     
  14. ТВ хүлээн авагч: Энэ удаагийн олимпийг дэлхийн гурван тэрбум хүн хүлээн авч үзэх тооцоолол гаргасан байна.