Өчигдөр болж өнгөрсөн эмэгтэй уран гулгалтын богино үзүүлбэрт хамгийн өндөр оноог Юлия Липницкая авлаа.
Тэр бол Оросын уран гулгалтаас гарч ирж буй гоц авъяастан юм. Олимпийн насны босгыг дөнгөж 26 хоногийн өмнө давсан Юлия 15 настай.
Юлия анхныхаа Олимпоор л хамгийн өндөр буюу 72.90 оноо авч шууд тэргүүн байр эзэллээ.
Түүнийг мэргэжилтнүүд Оросын уран гулгалтын сэргэн мандалтыг эхлүүлэгч гэж үзэцгээж байна.
Юлияг олон Олимп, Дэлхийн аварга хүлээж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!