Хэдхэн мөчийн өмнө Сочигийн өвлийн олимпийн анхны алтан медалийн эзэн тодорлоо.
Америкийн тамирчин, сноубордист Котсенберг слоупстайл төрөлд 93,5 оноотойгоор олимпийн анхны медаль авснаар Сочи 2014 наадмын анхны олимпийн аварга болжээ.
Мөнгөн медалийг Норвегийн тамирчин Столе Сандбек 91,75 оноогоор авсан бол Канадын тамирчин Марк Макморрис 88,75 оноотойгоор хүрэл медаль хүртсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!