ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улс энэ сард нийт 219,400 тонн шатахуун импортоор авахаар захиалгаа баталгаажуулжээ

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг.

Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна. Хойд хөрш ОХУ-аас арванхоёрдугаар сард нийт 219,400 тонн шатахуун худалдан авах захиалгыг баталгаажуулжээ.

Үүнийг задалбал,

  • АИ-92 авто бензин - 83,600 тонн
  • Дизель түлш - 134,240 тонн
  • АИ-95 авто бензин - 1,560 тонныг тус бүр захиалжээ.

Мөн БНХАУ-аас нийт 11,200 тонн шатахуун худалдан авах захиалгыг нийлүүлэгч талд хүргүүлээд байгаа юм.

2025 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны өдрийг хүртэл Сүхбаатар, Эрээнцав, Боршоо, Цагааннуур, Булган, Замын-Үүд боомтоор нийт 23,484 тонн АИ-92 автобензин, 81,600 тонн дизель түлш, ТС-1 онгоцны түлш 3,795 тонн тус тус орж ирээд байна гэж Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн Яамнаас мэдээллээ.