ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

ОСК болон инженерийн байгууламжийн үйл ажиллагаа, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын талаар иргэдээс хамгийн их гомдол иржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

НЗДТГ-т иргэдээс ирүүлсэн гомдол, өргөдлийн дийлэнх нь орон сууцны контор болон инженерийн байгууламжийн үйл ажиллагаатай холбоотой бөгөөд нийт гомдлын 4,788 буюу 16.6 хувийг эзэлжээ. 

Нийтийн эзэмшлийн талбайн тохижилт, үйлчилгээтэй холбоотой гомдол 10.7 хувь буюу 3,096 ирсэн нь эхний хоёрдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр "Иргэдээс ирсэн гомдол нь нийслэлээс хэрэгжүүлж байгаа ажлуудыг дүгнэж, алдаа оноог хэлдэг. Иргэдээс ирж байгаа гомдлыг аль салбар толгойлж байгааг бид харах ёстой. Тэд юу хүсээд буй, бид юуг алдаж байгааг анхаарна" хэмээн нийслэлийн удирдлагууд мэдэгдэв.