“Pepper Lunch” ресторан МУИС-ийн дэргэд дөрөв дэх салбараа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 11 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт Японы өндөр стандарт болон “DIY” (Do It Yourself) хоолны соёлыг амжилттай нэвтрүүлж буй олон улсын сүлжээ ресторан Pepper Lunch өнөөдөр Улаанбаатар хот дахь 4 дэх салбараа албан ёсоор нээлээ.

Шинэ салбар нь хотын төвийн стратегийн байршилд буюу МУИС-ийн 2-р байрны урд, Архив төвийн байранд нээгдсэн бөгөөд оюутан залуус, төрийн болон хувийн хэвшлийн албан хаагчдад дэлхийн жишигт нийцсэн түргэн үйлчилгээний ресторан туршлагыг ойртуулж байна.

Pepper Lunch нь Монголд дараах байршлуудад үйл ажиллагаа явуулж байна:

  • Улсын Их Дэлгүүр
  • Наадам Центр, Цэнгэлдэх хотхон
  • Сансар, Баянцээл төв
  • Архив төв (МУИС-ийн 2-р байрны урд) – шинэ салбар

Ингэснээр брэнд нь хотын худалдаа үйлчилгээний бүс, орон сууцны бүс болон боловсролын төвлөрсөн орчинд хүрч, хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэгцээнд улам ойртож байна.

“DIY” концепц – хэрэглэгч өөрөө хоолоо бүтээдэг туршлага

Pepper Lunch нь хэрэглэгч өөрөө халуун төмөр тавган дээр мах, будаа, соус болон орцоо хольж бэлтгэдэг “DIY sizzling plate” концепцоороо дэлхий даяар танигдсан брэнд юм.

Энэхүү өвөрмөц үйлчилгээ нь хоолыг шууд ширээн дээр шинэхэн, халуун байдлаар амтлах боломж олгож, түргэн хоолны салбарт шинэ хэрэглээний соёлыг бий болгож байна.

Франчайз эрх эзэмшигчийн талаар

Монгол дахь албан ёсны франчайз эрх эзэмшигч нь БльюМон Групп бөгөөд тус байгууллага нь олон улсын брэндүүдийг Монголын зах зээлд нутагшуулах, стандартжуулсан үйлчилгээний менежментийг хөгжүүлэх чиглэлд үйл ажиллагаа явуулдаг.

Тус групп нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эрхэмлэн, дэлхийн түвшний үйлчилгээний стандартыг дотоод зах зээлд тогтвортой нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна.

Монгол дахь өсөлт

Сүлжээ нь дэлхийн 17 гаруй зах зээлд 560+ салбартайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Монгол нь түүний Азийн стратегийн нэг чухал зах зээлд тооцогдож байна. (Эх сурвалж: GlobalNewsWire )

Захиалга өгөх: 77071234

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.