Энэ зундаа багтан нийслэлийн таван дүүрэгт унадаг дугуйн 73.2 км зам барина

Г.Мөрөн, iKon.mn
21 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Залуучуудын дунд скүүтер, мопедын хэрэглээ нэмэгдсэн ч тэмдэг тэмдэглэгээ, зориулалтын зам байхгүйгээс үүдэж, иргэдийн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулсаар байна.

2024 онд осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдсэн бол 2025 онд энэ тоо тав дахин нэмэгдэж, зөвхөн явган хүний зам дээр 2,792 осол аваар гарсан байна. Үүсээд байгаа энэ асуудлыг шийдэх хамгийн зөв гарц нь стандартад нийцсэн дугуйн замуудыг барьж ашиглалтад оруулах юм.

Иймд нийслэлээс 2026, 2027, 2028 онуудад нийт 427.5 км дугуйн зам барихаар төлөвлөөд байна.


Үүнээс 2026 оны зуны улиралд багтаан Сонгинохайрхан,  Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийг холбосон нийт 73.2 км дугуйн сүлжээ замыг барьж ашиглалтад оруулахаар ажилдаа орлоо гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.