Цахим дуудлага худалдаагаар ₮8.7 тэрбумын газар заржээ
Нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэр дэх найман байршлын газрыг цахим дуудлага худалдаагаар заржээ.
Газар зохион байгуулалтын албанаас мэдээлснээр өчигдөр буюу тавдугаар сарын 7-ны 09:00-16:43 цагийн хооронд 14 байршлын газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулжээ. Дуудлага худалдаанд 68 иргэн, хуулийн этгээд оролцох хүсэлт ирүүлснээс 8 байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 8 тэрбум 771 сая төгрөгийг төвлөрүүлэхээр болсон байна.
Дуудлага худалдаагаар зарагдсан газрууд:
Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжийн зориулалтаар:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим 7 га
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га
Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөмд 0.24 га газрыг тус тус худалджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

