Зургаан дүүргийн 14 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ
Улаанбаатар хотод газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг ирэх тавдугаар сарын 7-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал зургаан дүүргийн нутаг дэвсгэрийн 14 байршилд хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, мод үржүүлэг, худалдаа, нийтийн үйлчилгээ, холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц, оффисын зэрэг зориулалтаар газрыг худалдах юм байна.
Мод үржүүлгийн газрын зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0.7 га
- Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчим 0.7 га
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Баян-Өндөр орчим 0.6 га
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар гүнт орчим 1.5 га
- Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Халзангийн ам орчим 4.7 га
- Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчим 0.7 га
- Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 1 га
Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:
- Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Баяндөхөм 0.24 га
- Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шинэ суурьшлын бүс орчим 0.8 га
Үйлдвэрлэлийн барилга, байгууламжийн бусад газрын зориулалтаар:
- Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн бүсэд 1 га
Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станц:
- Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Өвөр гүнт 0.0064 га
- Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Тайнын ам 0.0080 га
Бүх төрлийн оффис, албан конторын зориулалттай барилга, байгууламжийн зориулалтаар:
- Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Блю мон төвийн баруун урд 0.1025 га
Амралтын газрын зориулалтаар:
- Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Дунд байдлаг орчим 1.5 га газрыг дуудлага худалдаанд оруулахаар болсныг Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албанаас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
