Донтох эмгэгтэй хүнийг эмчилдэг Аддиктологийн төвийн шинэ барилгын гүйцэтгэл 78 хувьтай байна

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 29 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Аддиктологийн төвийн барилга угсралтын ажлыг 2022 онд эхлүүлж, 78 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг албаны эх сурвалжууд мэдээлэв.

Тодруулбал тус барилга нь тэнхлэгээрээ 32х46 метр хэмжээтэй, зоорьтой таван давхар, дөрвөн блок бүхий нийт 7,522.35 ам метр талбайтай байна.

Өнөөдрийн байдлаар барилгын гадна металл фасад, дээврийн ажил дуусаж, дотор засал болон инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд дуусаад гадна тохижилт, авто зогсоол, явган хүний зам талбайг тохижуулах аж.

Аддиктологийн төвийг дөрвөн жилийн хугацаанд барих нийт төсөвт өртөг ₮32.7 тэрбум бол энэ оноос эхлэн нэг жилийн хугацаанд ₮7.1 тэрбумаар тоног төхөөрөмж авахаар баталжээ. Эдгээр нь нийслэлийн төсвийн хөрөнгө.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харьяа Наркологийн эмнэлэг нь 2022 онд Аддиктологийн төв болон өөрчлөгдөж, донтох эмгэгтэй хүмүүсийг хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг байна. 

Барилгын ажлын явц:

Аддиктологийн төвийн эмчилгээний сүүлийн таван жилийн статистик үзүүлэлт:

зураг