Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж дэлгэцийн хамаарал, донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
Ухаалаг гар утас, компьютер, таблет, зурагт зэрэг хэт ягаан туяа ялгаруулагч төхөөрөмж байнга үзэх, ширтэх хүсэлтэй болж өөрийгөө хянах чадвараа алдахыг дэлгэцийн донтолт гэнэ.
Дэлгэцийн донтолтод ихэвчлэн өсвөр насныхан өртдөг. Энэ нь
- Сэтгэл гутралд орох
- Сэтгэл санаагаар унах
- Өөрийгөө бусдаас доогуур үнэлэх зэргээр сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг байна.
Өдөрт 4-5 цаг болон түүнээс их хугацаагаар дэлгэцийг үзэж байгаа бол дэлгэцэд донтох эрсдэлд орж байна гэсэн үг.
Дэлгэц хэтрүүлэн хэрэглэж буй хүүхдэд илрэх шинж тэмдгүүд:
Бие махбодын хувьд:
- Ядарч сульдан, гарын алга хөлрөх
- Толгой өвдөх, эргэх
- Хоолны дуршил буурах
- Булчин сулрах
- Ярихдаа ээрэх
- Нүд улайх, хараа муудах
- Орондоо шээх
Сэтгэл зүйн хувьд:
- Түрэмгий зан авир гаргах
- Цочромтгой болох
- Нойргүйдэх
- Идэвх сонирхолгүй болох
- Хичээлээ таслах, завсардах, хаях
- Сэтгэл түгшилт, сэтгэл гутралд орох
Өдөрт хэдэн цаг дэлгэцийн хэрэглээнд зарцуулах вэ?
- 0.2 нас: огт хэрэглэхгүй
- 3-6 нас: 1-1.5 цаг
- 6-12 нас: 1.5-2 цаг
- 13-18 нас: 2-2.5 цаг
Дэлгэцийн донтолтоос сэргийлэх зөвлөмж:
- Өөрсдөө биеэр үлгэр дуурайлал үзүүлэх
- Гар утас, таблет, компьютер, зурагтыг нэг удаад 30 минутаас илүүгүй өдөрт хоёр цагаас ихгүй үзэх, тоглох
- Хүүхдийнхээ интернэт ашиглах идэвхтэй байдлыг хянах, хязгаарлалт хийх
- Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цагийг зарцуулах
- Унтлагын өрөөнд нь зурагт болон компьютер тавихгүй байхыг зөвлөлөө.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!