Төрийн ордонд
09:30 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
"Чингис хаан" үндэсний музейн номын санд
11:00 цагт "Дорныг дурандахуй: Ласло Фөлдешийн гэрэл зургийн цуглуулга дахь монголчуудын дүрслэл” номын нээлтийг зохион байгуулна.
Унгарын угсаатны зүйч Ласло Фөлдешийн 1967 онд Монгол нутгаар явж угсаатны зүйн хээрийн судалгаа хийхдээ авсан гэрэл зургуудыг нэгтгэсэн болно.
Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-т
11:00 цагт ОБЕГ-аас Монгол Улсад тохиолдсон гамшиг ослын тохиолдол, ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ.
"Ministers tower"-ын 9 давхарт
12:00 цагт Хөтлөгч NBA, хөтлөгч н.Учрал, ҮүрээMMP нар хамтран "Хайртай" төсөл хэрэгжүүлэх талаараа танилцуулна.
Шарк О.Тэнүүн, Hut talk хөтлөгч Чинзо, Д.Даваадорж (ерөнхийлөгчийн зөвлөх), Чой.Цогтбаяр, зураач н.Цогтбаяр болон бусад зочид оролцоно.
Үндсэн хуулийн цэцийн байрны гадна
12:00 цагт Монгол Улсын иргэн Д.Үүрцайх, Т.Золбоот, Ц.Лут-Очир нар Үндсэн хуулийн цэцэд Улаанбаатар хотыг 14 хот болгохтой холбоотой асуудлаар мэдээлэл гаргана.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
16 СЭТГЭГДЭЛТЭЙ
|