Гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой Комисс (УОК), Онцгой Байдлын Ерөнхий Газар (ОБЕГ)-аас өнөөдөр мэдээллээ.
Энэ үеэр гал түймрийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд дараах байдлаар танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ "Оны эхний таван сард объектын гал түймрийн 1,589 удаагийн тохиолдол бүртгэгдээд байна. Гал түймэрт долоон иргэн амь насаа алдаж, түймрийн голомтоос Онцгой байдлын байгууллага долоон иргэний амь нас, утаажилтын бүсээс 961 иргэний аюулгүй байдлыг хангасан.
Яг одоогийн байдлаар улсын хэмжээнд 12 аймгийн 57 суманд 84 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.7 хувийн өссөн үзүүлэлт.
Өчигдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд хээрийн түймрийн нэг дуудлага бүртгэгдсэн. Хээрийн түймрийг Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангиуд хамтран унтраасан.
Энэ цагийн байдлаар Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг сумын түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн анги, албад хамтран унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймэрт Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын алба хаагчид болон орон нутгийн гэрээт ААН, иргэд, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой Байдлын Газар, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийн хувьд зүүн талыг бүрэн унтраасан. Баруун хэсэгт тархалттай байгаа хэсгийг хязгаарлаад цурамд оруулах үйл ажиллагааг явуулж байна. Цурам тавиад дотогшоо бүрэн унтраахаар ажиллаж байгаа. Тархалтыг хязгаарласан бөгөөд дотогш унтраах буюу галыг бүрэн унтраах цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж байгаа.
Түрүүн дурдсанчлан нийт объектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл буюу хог хаягдалтай холбоотой дуудлага байна. Зөрчлийн тухай хуулиар гал түймрийн улсын хэрэг бүртгэлтийг нээж, нийт 32 тохиолдлоос 12 тохиолдолд шийтгэл оногдуулан 11 хэргийг татгалзах шийдвэр гаргаж хоёр хэргийг шийдвэрлэхээр Онцгой байдлын байгууллагын эрх үүргийнхээ хүрээнд ажиллаж байна.
Эрүүгийн хэргийн шинжтэй, ийм нөхцөл байдал тогтоогдсон хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж ажиллаж байгаа" гэв.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү "Тавдугаар сард нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд хуурайшилт ихтэй, ой хээрийн түймрийн эрсдэл өндөр хэвээр байх төлөвийг цар уурын байгууллагаас өгч байна.
Тиймээс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|