Монгол амт, монгол чанарыг дэлхийд дахин тунхаглалаа

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 7
Сурталчилгаа
Зураг зураг

Герман улсын Франкфурт хотноо гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг мах, махан бүтээгдэхүүний техник технологи, чанар стандартын IFFA-2025 Олон улсын үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь амжилттай оролцож байна.

Нэр хүнд, чанар чансаагаараа махны Олимп хэмээн үнэлэгддэг энэхүү үзэсгэлэнд “Очирдагинас” ХХК нь Монгол улсаа төлөөлөн 10 бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, өнөөдрийн байдлаар 9 алтан медаль хүртэж, олон улсын стандартад нийцсэн чанараа батлан харуулж чадлаа.

8 болон түүнээс дээш Алтан Медаль хүртсэн оролцогчдод "Герман Улсын Мах махан бүтээгдэхүүн Үйлдвэрлэгчдийн Холбоо"-оос олгодог “Хүндэтгэлийн Цом”-ыг гардуулсан бөгөөд “Очирдагинас” ХХК энэхүү эрхэм шагналыг хүртэж чадлаа.

зураг
 

Бүтээгдэхүүн бүрийг амт, бүтэц, гадаад төрх, боловсруулалтын технологи, аюулгүй байдал зэрэг олон шалгуураар нарийн мэргэжлийн шүүгчид шалгаруулалтыг явуулдаг бөгөөд энэ нь махны салбарын “Олимп” гэгддэг IFFA-гийн гол онцлох үйл явдлуудын нэг юм.

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг үйлдвэрлэгчид өрсөлддөг энэхүү чанарын уралдаанд Монгол амт, Монгол чанар дахин өндөрт үнэлэгдэж байна.

Түүхэн Амжилт:

✅ IFFA-2016 үзэсгэлэнд анх удаа 5 бүтээгдэхүүнээр оролцож 1 алт, 3 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байсан.

✅ IFFA-2025 үзэсгэлэнд 10 бүтээгдэхүүнээр өрсөлдөж 9 алтан медаль хүртэж, Монгол амтыг дэлхий дахинд тунхаглан зарлалаа.

#IFFA2025 #Очирдагинас #МонголАмт #МонголЧанар #АмтБаАмжилтын20Жил #GoldenMedal #MongolianPride #MeatOlympics #FoodExcellence

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
35
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.