"Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай таалал төгсжээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 5 сарын 7
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Харанга" хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат жүжигчин, Төрийн шагналт Ц.Энхманлай таалал төгсжээ.

35 жилийн түүхтэй тус хамтлагийн гишүүн бүр нь зохиосон аялгуу, туурвисан бүтээлээ үнэлүүлж, гавьяат жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор шагнуулж, анх удаа хамтлагаараа Төрийн соёрхолт цол хүртэж байсан билээ. 

Ц.Энхманлай хамтлагийнхаа уран бүтээлийн хажуугаар хоёр жүжиг, 10 гаруй киноны дуу бүтээсэн тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байв. 

Түүний зохиосон хамгийн алдартай дуу "Амьдрал". Тэрээр уг дууны үг, аяыг өөрөө зохиосон. Мөн энэ дууны нэрээр хамтлагийнхаа анхны тоглолт, цомгоо нэрлэж байжээ. 



Амьдрал

Үг, ая: Ц.Энхманлай

Баяр хөөр гомдол гуниг адил тэнцүү хосолсон хорвоод

Өөрийн гэсэн байраа олох гэж өдөр нь бодож шөнө нь зүүдлэвч

Хүн бүхэн өөрийн хүссэн амьдралын харгуйг сонгох юм

Учигт тэр уртхан замдаа алдаж онох нь ч их юм

Аливаа бүхнийг үзэх юм даа

Хүсэл хяслын хоёр туйлд хүний сэтгэл эцэж туйлдлаа ч

Алдаж гишгэдэг цөхрөл гуниг, онож гишгэдэг баяр баясал минь

Арвин ихээр эргэдэг юм даа

Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч

Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа

Наран саран ээлжлэн мандаж цаг хугацаа улиран улирсаар

Насны хуанли эргэн эргээд уудам орчлонг таних тусмаа

Ухааны хэргэм нэмэх юм даа

Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч

Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа

Ухааны хэргэм нэмэх юм даа

Хө, ай даа хүний амьдрал эгэл жирийн болов ч

Энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа