BurenScore зээлийн онооны лавлагаа 3,000₮ байсныг 1,000₮ болгон буурууллаа

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 5 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

BurenScore зээлийн мэдээллийн сан нь 2020 оноос хойш Монголбанкны тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэд иргэдийн санхүүгийн сахилга батыг дэмжих, зээлийн хүүг бууруулах, хар жагсаалтыг онооны системд шилжүүлэх зорилготой ажилладаг компани билээ.

Санхүүгийн зах зээлд тогтсон шинэ соёл

2025 оны 9 дүгээр сарын 10-наас “Зээлийн мэдээллийн тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр Монголын санхүүгийн зах зээлд томоохон шилжилт хийгдсэн. Өнөөдөр 250 гаруй банк, санхүүгийн байгууллагууд зээлдэгчийн эрсдэлийг зөвхөн оноонд суурилж урьдчилан үнэлдэг болсон бөгөөд иргэд ч зээл авахдаа өөрийн оноогоо заавал лавлуулдаг шинэ соёл тогтоод байна.

BurenScore нь 2025 онд Зээлжих зэрэглэлийн (alternative) оноог зах зээлд амжилттай нэвтрүүлсэн бол, 2026 оны 5 дугаар сараас эхлэн иргэдэд зориулсан албан ёсны Зээлийн Оноо (Generic Score)-г өгч эхэллээ.

Зээлийн оноо (Generic Score) гэж юу вэ?

зураг
 
  • Эргэн төлөлтийн түүх: Зээл, лизингийн төлбөрөө хугацаандаа төлдөг үү, хоцроож байсан уу?
  • Өрийн хэмжээ: Одоо байгаа нийт зээлийн үлдэгдэл тань хэд вэ?
  • Сарын төлөлт: Сар бүр зээлэнд тогтмол зарцуулж буй дүн.
  • Идэвхтэй хандалт: Богино хугацаанд, олон удаа зээл авахаар оролдсон уу?
зураг
 

Лавлагааны үнэ 3,000₮ 1,000₮ боллоо

Иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, зээлийн үнэлгээний системийг илүү хүртээмжтэй, шударга болгох зорилтын хүрээнд зээлийн онооны лавлагааны үнийг 3 дахин хямдруулж, 1,000 төгрөг болгосон байна.

Ингэснээр иргэд өөрийн зээлийн түүхээ санхүүгийн дарамтгүйгээр тогтмол хянах, улмаар оноогоо өсгөх, санхүүгийн сахилга баттай байдлаа арчлах боломж илүү нээлттэй болж байна.

Зээлийн оноо нь санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авахад гол үзүүлэлт болдог тул иргэн бүр өөрийн оноогоо тогтмол хянаж байх нь эерэг зээлийн түүхийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Та зээлийн онооны нэгдсэн лавлагаагаа дараах сувгуудаар дамжуулан хэдхэн секундийн дотор авах боломжтой:

  • e-Mongolia: Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан.
  • Burenscore: qrco.de/BurenScore

Зээлийн оноогоо тогтмол хянаснаар санхүүгийн илүү боломжийг өөртөө нээх, хариуцлагатай зээлдэгч байх зарчмыг хэрэгжүүлэх боломжтой юм.

Бүрэн Зээлийн оноог хэрхэн лавлах вэ ?

1. eMongolia аппликэйшнээс зээлийн оноогоо лавлах дараалал

зураг
 

2. BurenScore аппликэйшнээс зээлийн оноогоо лавлах дараалал

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.