“Неосити” АНУ-ын Ногоон барилгын LEED сертификат хүртсэн анхны орон сууцны төсөл боллоо

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 5 сарын 7
Сурталчилгаа

Монгол Улсад анх удаа орон сууцны зориулалттай барилга АНУ-ын Ногоон барилгын зөвлөлийн (USGBC) LEED Gold Pre-certification авлаа. Энэхүү нэр хүндтэй гэрчилгээг “Неосити” хотхон хүртсэн бөгөөд байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг орон сууцны бүх шатанд амжилттай нэвтрүүлж буйг батламжилсан байна.

зураг
 

LEED гэж юу вэ?

LEED (Leadership in Energy and Environmental Design) нь АНУ-ын Ногоон барилгын зөвлөлөөс олгодог, дэлхийд хамгийн өргөн хэрэглэгддэг ногоон барилгын үнэлгээний тогтолцоо юм. Уг систем нь барилгын зураг төсөл, барилгажилт, ашиглалтын бүхий л шатанд байгаль орчин, эрчим хүчний хэрэглээ, усны менежмент, материалын сонголт зэрэг олон үзүүлэлтийг онооны системээр дүгнэдэг. Төслүүд нийт 112 онооны дээд босгоос тодорхой оноо авч, дараах зэрэглэлүүдийн аль нэгийг хүртэх боломжтой болдог байна. “Неосити” төсөл нь нийт 112 боломжит онооноос 65 оноо авч, Gold зэрэглэл хүртсэн нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой шийдлүүдийг өндөр түвшинд хэрэгжүүлж буйг илтгэх чухал үзүүлэлт болж байна.

зураг
 

“Неосити” нь LEED-ийн олон улсын шаардлагуудыг хангахын тулд байгальд ээлтэй дараах дэвшилтэт шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллаж байна.

  • Агаар сэлгэлтийн ухаалаг шийдэл: Пассив хаусын стандартад нийцсэн ERV (Energy Recovery Ventilation) системийг бүх айлд суурилуулж, агаарын бохирдлыг шүүж, эрчим хүч хэмнэдэг тогтолцоог нэвтрүүлнэ.
  • Усны тогтвортой менежмент: Хотхоны төвд хиймэл нуур, борооны ус хуримтлуулах ногоон байгууламжийн усалгааны систем байгуулж, усны нөөцийг оновчтой ашиглах шийдэл хэрэгжүүлж байна.
  • Нарны эрчим хүчний систем: Барилгын дээвэр бүрд нарны панель, батарей, инвертер суурилуулж, төвийн сүлжээнд холбохоор төлөвлөжээ. Энэ нь цахилгаан тасарсан үед ч лифт, гэрэлтүүлэг хэвийн ажиллах боломжийг бүрдүүлнэ.
  • Ухаалаг систем, хэрэглээний хяналт: Цахилгаан, дулаан, усны хэмнэлтийн ухаалаг удирдлага нэвтрүүлж, оршин суугч гэрээс гарахдаа нэг товчлуур дараад хөргөгчөөс бусад бүх цахилгаан хэрэгслийг унтраах тохируулгатай. Бүх айл дулааны тоолууртай тул хэрэглээгээрээ төлбөрөө бодитоор төлнө.
зураг
 
зураг
 

Дэлхий даяар 42,000 гаруй барилга LEED сертификаттай бөгөөд Монгол Улсад өмнө нь зөвхөн оффисын зориулалттай хоёр барилга тус гэрчилгээг авсан бол орон сууцны хувьд “Неосити” нь анхных болж байна. Энэ нь Монголын барилгын салбарт тогтвортой хөгжлийн шинэ жишиг тогтоосон чухал үйл явдал болж буй юм.

зураг
 
зураг
 

“Неосити” төсөл нь “Шинэ Монгол-3” сургууль, “Ёкоминэ монгол” цэцэрлэгтэй бөгөөд 100 хувь бүрэн цутгамал, 10 давхрын төлөвлөлттэй 2400 айлын орон сууцнуудаас  бүрдэнэ. Төслийн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн намар эхэлж, 2027 онд бүрэн ашиглалтад орно. Үүнээс эхний ээлжийн 400 айлын орон сууц, сургууль, цэцэрлэг нь 2025 онд ашиглалтад орох товтой байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.