K-pop хөгжмийн ертөнцийн амьд домог болсон Big Bang хамтлагийн гишүүн, дуучин TAEYANG-ийг 6-р сарын 21-нд Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдах “SUPER CONCERT-2025” тоглолтод урилгаар ирж оролцох болсныг “Evandis Entertainment” нь албан ёсны хуудсаараа дамжуулан мэдэгдсэн.
TAEYANG нь зөвхөн өөрийн өвөрмөц өнгө төрх, дуу хоолойгоороо бус, сэтгэл хөдөлгөм тайзны үзүүлбэрээрээ олон орны сая сая фенүүдийн сэтгэлийг татсан уран бүтээлч юм. Түүний “Eyes, Nose, Lips”, “VIBE”, “Ringa Linga” зэрэг дуунууд зөвхөн Өмнөд Солонгост төдийгүй дэлхийн олон орны хөгжмийн чартуудад дээгүүр байр эзэлж хит болж байсан.
“Evandis Entertainment” нь “YOUR VALENTINE-2024” тоглолтод Өмнөд Солонгосын уран бүтээлчид болох Ким Хён Жүн, MC Sniper, BLOO нарыг, мөн “SUPER CONCERT-2024” тоглолтод дэлхийн хэмжээний одод болох RAIN, SANDARA, BLOO нарыг урин оролцуулсан бөгөөд олон улсын стандарт, жишигт нийцсэн өндөр түвшний тоглолтуудыг амжилттай зохион байгуулснаар үзэгчдийн талархлыг хүлээсэн.
Evandis Entertainment энэхүү тоглолтыг зөвхөн хөгжмийн наадам бус, соёлын харилцаа, олон улсын хамтын ажиллагааг дэмжих томоохон алхам хэмээн тодорхойлж байна.
Тоглолтын Mid Bird тасалбар 5-р сарын 16-г дуустал худалдаалагдах тул та доорх линкээр орж хөнгөлөлттэй үнээр худалдан аваарай.
Тасалбар худалдан авах: https://shoppy.mn/products/superconcert-250621
Дэлхийн тайзыг эзэгнэсэн хоолойг амьд тоглолтоор мэдрэх боломж ойртож байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!