"Явган хүний гарцан дээр унадаг дугуйтай хүүхэд мөргөсөн ослыг ТЦА шалгаж байна"

Г.Мөрөн, iKon.mn
2025 оны 5 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Унадаг дугуйтай хүүхдийг явган хүний гарцан дээр мөргөсөн осол өнөөдөр өглөө гарлаа. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Энэ оны тавдугаар сарын 7-ны 07:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо Спортын төв ордны урд замд Х.Элентра загварын автомашин унадаг дугуйтай хүүхэд явган хүний гарцан дээр мөргөөд явлаа гэх зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн.

Тээврийн Цагдаагийн Албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Жолоочийг олж тогтоосны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой" гэлээ.