Ой, хээрийн гал түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Ихэнх нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байгаатай холбогдуулан ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлтэйг Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.
Ой, хээрийн гал түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэж байна.
Жижиг оч ой, хээрийн их түймрийн эхлэл болж, их хэмжээний хохирол учруулдаг.
Иймд:
- Ой, хээрийн бүсэд амьдарч байгаа айл өрхүүд цогтой үнс нурмаа ил задгай асгахгүй байх
- Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаялгүй, бүрэн унтраах
- Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татахыг зөвлөлөө.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

