ҮЙЛ ЯВДАЛ: "Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд
08:30-17:15 цагт "Хүн ам, жендэр, хөгжлийн асуудлууд" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.
Үндсэн хуулийн цэцэд
09:00 цагт Ерөнхийлөгчийн тухай хуулийн бүрэн эрхийн хугацаатай холбоотой заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна.
Төрийн ордонд
10:00 цагт УИХ-ын хаврын ээлжит чуулган хуралдана.
“Үндэсний мэдээллийн төв”-д
14:00 цагт “Өв соёлоо өвлөж үлдэх үр хүүхдийнхээ төлөө эцэг эхчүүд нэгдэх цаг” сэдвээр эцэг, эхчүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Shangri-La зочид буудлын Ballroom танхимд
14:00 цагт Монголд боловсролын, хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг гадаадын бүх компани, байгууллагууд доноруудын уулзалтыг өнөөдөр зохион байгуулна. Уулзалтаар боловсролын салбарын бодлого, стратеги, хэрэгжиж буй төслүүд, хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн талаар танилцуулна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

