Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн багийн бүрэлдэхүүн тодорлоо
Япон Улсад 20 дахь удаагийн Азийн наадам ирэх есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нийг дуустал болох юм. Шар тивийн 45 улс оролцох Азийн олимпод манай улсаас 500 орчим тамирчин оролцох төлөвтэй буй.
Бөхийн төрлийн тэмцээн сүүлийн өдрүүдэд буюу есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 3-ныг дуустал үргэлжилнэ. Олимпын жингээр өрсөлдөх тус тэмцээнд оролцох бөхчүүдийг сонгох сорилго барилдаан өчигдөр болов.
Азийн наадамд оролцох Монголын багийн бүрэлдэхүүн
Эмэгтэй:
- 50 кг: Б.Мөнхнар (Алдар)
- 53 кг: Б.Отгонтуяа (Алдар)
- 57 кг: Б.Хулан (Аврагч)
- 62 кг: Т.Алтжин (Хилчин)
- 68 кг: Э.Дэлгэрмаа (Хүч)
- 76 кг: Э.Даваанасан (Алдар)
Эрэгтэй:
- 57 кг: М.Даваабанди (Алдар)
- 65 кг: А.Анх-Эрдэнэ (Алдар)
- 74 кг: Т.Тулга (Хүч)
- 86 кг: О.Сүлдхүү (Алдар)
- 97 кг: Г.Ганхуяг (Алдар)
- 125 кг: Б.Намбардагва (Баянгол дүүрэг Аваргууд)
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

