Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Сайхан бүсгүйчүүдээр чимсэн "Сочи 2014"

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 8
iKon.MN

Өвлийн XXII олимп Сочи хотноо өчигдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

ОХУ-д зохион байгуулж байгаа энэхүү олимп сайн, муу янз бүрийн мэдээлэл дагуулсаар байна. Гэхдээ муу гэхээсээ илүү энэхүү олимпод дэлхий дахин тэр чигтээ өмнөх өвлийн олимпуудаас илүү их ач холбогдол өгч оролцож байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал энэ удаагийн олимп нийт оролцогчдын тоо болон хүндэт зочдын тоогоороо өмнөх өвлийн олимпийн рекордыг аль хэдийнэ эвдлээ. 

Мөн энэ олимпийг орос орон өөрийн олон сайхан алдар цуутай бүсгүйчүүдээр чимж байгааг спорт сонирхогч хэн бүхэн хүлээн зөвшөөрч байна.

Хамгийн түрүүнд тэд олимпод оролцох эмэгтэй тамирчдын усны хувцастай зургуудыг олон нийтэд хүргэсэн нь дуулиан тарьсан. 

Мөн олимпийн нээлтийн үеэр ОХУ-ын алдартай бас үзэсгэлэнтэй тамирчид болох Мария Шарапова, Алина Кабаева, Елена Исинбаева нарыг бамбар асаах ёслолд оролцуулсан юм. 

Түүнчлэн нээлтийн үеэр ОХУ-ын нэрийг барьсаар загвар өмсөгч, алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналдогийн найз бүсгүй Ирина Шейк гарч ирсэн нь орос орон үнэхээр өөрийн сайхан бүсгүйчүүдээр “Сочи 2014” –ийг чимж чаджээ гэх сэтгэгдлүүд олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна. 

ОХУ олимпийн эмэгтэй тамирчдын усны хувцастай зургийг ЭНЭ ТУХАЙ хэсгээс үзнэ үү.