Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн төрөлхтөний эв нэгдлийн хамгийн том наадам: "СОЧИ 2014" эхэллээ

Ч.Болортуяа
2014 оны 2 сарын 8
iKon.MN

 

Хүн төрөлхтөний эв нэгдлийн хамгийн том наадам болох олимп эхэллээ.

Өвлийн XXII олимп Сочи хотноо нээлтээ хийв. "Сочи 2014"  бусад өвлийн олимпоос содон сонин зүйл ихтэй. 

Тухайлбал тус олимп нь өвлийн олимпийн түүхэнд байхгүй өндөр зардалтай юм. Нийтдээ 50 тэрбум ам.доллар зарцуулсан энэхүү олимп анх 12 тэрбум ам.доллар байхаар төсөвлөгдөж байсан гэдэг. 

Тус олимпод нийтдээ 88 орон оролцож байгаа нь мөн өвлийн олимпийн рекордыг эвдээд байна. Хамгийн олон тамирчинтай орноор АНУ 230, ОХУ 225, Канад 220 тамирчин оролцуулж байна. 

Энэ удаагийн олимпийн наадмын билэгдэл бамбарууш, туулай, ирвэсийг сонгосон байгаа юм. "Сочи 2014" олимпийн бүтээн байгуулалтад зориулж олон шинэ гайхалтай стадионыг байгуулаад байна. Тухайлбал 40 мянган хүний багтаамжтай ФИШТ цэнгэлдэх хүрээлэнд олимпийн нээлтийг зохион байгууллаа. 

"Сочи 2014" олимпийн нээлтийн ёслол сүр дуулиантай болж ОХУ өөрийн түүх, соёл, технологийн хөгжил зэргээ гайхууллаа.

Олимпийн сүлд дууг дуурийн алдарт дуучин Анна Нетребко дуулсан юм. Нээлтийн хамгийн сүр дуулиантай хэсэг болох бамбар асаах ёслолд ОХУ-ын алдартай тамирчид болох Мария Шарапова, Алина Кабаева, Елена Исинбаева, Александр Карелин, Ирина Роднина, Владислав Третьяк зэрэг алдар хүндтэй тамирчин оролцлоо. 

Энэ удаагийн олимпийн нээлтийг мөн л хамгийн олон буюу 60 гаруй төрийн тэргүүн үзэж байгаа нь бусад өвлийн олимпоос онцлог болж байна.

"Сочи 2014" олимпод Монгол улсаас албан ёсоор гүйлтийн цанын төрөлд хоёр тамирчин оролцож байгаа юм. Ч.Отгонцэцэг, Б.Бямбадорж нарын тэмцээн энэ сарын 14-15-ны өдрүүдэд болно.

Олимпийн нээлт, CNN фото :

 

 

Олимпийн наадмын нээлтийн ёслолын үеэрх Монголын үзэгчдийн жиргээнүүдээс: