Сэтгүүлч гэдгээрээ ч мөн хувийн араншингаараа ч шуугиан тарьж чаддаг Оросын сэтгүүлч Ксения Собчак дахин нэг шуугиан тариад авлаа. Гэхдээ энэ нь өөртэй нь холбоогүй, харин Сочигийн Олимпийн нээлттэй холбоотой аж.
Түүний өгүүлснээр Сочи хотноо болох 2014 оны Өвлийн Олимпийн бамбарыг асаах эрх нэрт гимнастикч Алина Кабаевад оногдсон гэнэ.
Олимпийн ёслолын ажиллагаан дээр далбааг ихэвчлэн тухайн орны алдартай хүмүүс асаадаг, харин Оросын тухайд гэвэл сансрын нисгэгч Валентина Терешкова, Валерий Гергиев, найруулагч Никита Михайлков нар далбааг залж оруулж ирэх бол залуухан Кабаева бамбар асаах эрхтэй болжээ.
Энэ мэдээллийн дараа олон нийтийн дунд Путин удаа дараа нэр холбогдож байсан бүсгүйдээ эрхэм үүрэг ноогдуулав уу гэсэн эргэлзээг төрүүлээд байна. Ямартай ч Собчакийн өгүүлснээр Алина Кабаева ийнхүү бамбар асааж, нээлтийн ёслолын ажиллагаа болоход зориулан олон суудал бэлджээ.
Харин ёслолын ажиллагаанд уригдсан зочид бамбар орж ирэхийг дөрвөн цаг хүлээх бөгөөд энэ хооронд төгөлдөр хуурч Денис Мацуев зочдыг хөгжөөх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!