Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/05-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпын үеэрх ор хөнжлийн явдлууд

Р.Түвшин, iKon.mn
2014 оны 2 сарын 5
iKon.MN

2012 онд ESPN-ы Сэм Алипур Олимпын тосгонд болдог секс адал явдлуудын талаар сонирхолтой баримтууд нийтэлж байжээ.

Энэ долоо хоногт Олимпын тоглолт эхлэх тул зарим түүхээс дэлгэж байна.

  • 2000 оны Олимпын үеэр АНУ-ын жад шидэлтийн тамирчин Брокс Грир (Breaux Greer) өдөр бүр гурван эмэгтэйтэй зэрэг зугаацдаг байжээ. Энэ нь түүнд сайн амралт болдог байсан бололтой. Тэдгээр гурван эмэгтэйн нэг нь тулгууртай харайлтын тамирчин, нөгөөх нь саадтай гүйгч байсан бол гуравдахь нь Скандинав гаралтай амрагч байжээ.
    Брокс Грир
  • 2010 онд нэр бүхий зургаан тамирчин Олимпын тосгоноос гадна байрлах хаусны усан санд нэлээд садар наадам зохион байгуулж байв. Тэд Герман, Канад, Австрийн тамирчид байсан гэнэ.
    Олимпын тосгон
  • АНУ-ын хөлбөмбөгийн багийн хаалгач Хоп Соло (Hope Solo) 2008 онд алтан медаль авсныхаа дараа нэгэн олны танил эрийг өрөөндөө авчирч зад наргижээ. Тамирчин бүсгүй хэн гэдгийг нь чанд нууцалжээ.
    Хоп Соло
  • 2000 оны Олимпыг зохион байгуулагчид тамирчдын хэрэгцээнд 70,000 бэлгэвч захиалсан боловч хүрэлцээгүй тул 20,000-ыг нэмж авч байжээ. Одоо Олимп бүрээр 100,000 бэлгэвч бэлддэг уламжлал тогтжээ.
    Бэлгэвчний хэрэглээ маш өндөр
  • АНУ-ын усанд сэлэгч асан Риан Лохт (Ryan Lochte)-ын ярьснаар Олимпын тосгонд ирсэн тамирчдын 70-75 хувь нь тогтмол сексддэг гэнэ. Яг л дасгал сургуулиа хийж байгаа юм шиг.
    Өрөөндөө амрах тамирчид
  • Усанд сэлэгч Аманда Бирд (Amanda Beard) ярихдаа орой тосгонд хөл хорьсны дараа тамирчид байрнаасаа гадуур боломжтой газар хайн тэнүүчилж эхэлдэг гэнэ.
    Аманда Бирд
  • АНУ-ын цаначин Кэрри Шэйнбергт (Carrie Sheinberg) Германы бобследдэрын хоёр тамирчин өөрсдийн алтан медалиар тулж групп цэнгээн хийх санал тавьж байж. Харин Кэрри эелдэгээр татгалзаж өөрийн багийн Томми Мои мөн медаль авсан тул түүнтэй наймаалцах бодолтой байна гэж хошигносон гэнэ.
    Кэрри Шэйнберг
  • Өсвөр насныхан ч зүгээр байдаггүй гэнэ. Бээжингийн Олимпын үеэр 16 настай байсан уран сайхны гимнастикч Шон Жонсон (Shawn Johnson) дугуйчин Тэйлор Финнэйтэй дотносож багагүй дуулиан тарьж байлаа.
    Шон Жонсон
  • Усанд сэлэлтийн тамирчин Риан Лохт 2012 оны Олимпын өмнө ярихдаа “’өмнөх олимпоор би найз бүсгүйтэй байсан нь их том алдаа байлаа. Харин энэ олимпоор би ганц бие, Лондонд гайхалтай сайхан байна гэж бодож байгаа” гэсэн нь нэгийг хэлнэ.
    Риан Лохт
  • Эцэст нь хэлэхэд тамирчид хаалтын арга хэмжээн дээр бүгд согтуу байдаг ба гэртээ харин харьтлаа наргисаар байдаг гэнэ. 2000 оны олимпын дараа Сиднейгээс Лос Анжелес чиглэлд ниссэн онгоцны хойд хэсгийг тамирчид эзлэн буун буутлаа хөлөөрөө толгой хийсэн гэнэ. Дээр дурдсан жад шидэлтийн Брокс Грир энэ үеэр онгоцны 00-д өөр нэгэн алдарт тамирчинтай зугаацсан гэгддэг юм. Гэхдээ нэрийг нь хэлэхээс татгалзжээ.
    Хаалтын ажиллагаа