Сочид өнөөдөр нээлтээ хийх өвлийн олимп дээр олимпийн сүлд дууг дуурийн алдарт дуучин Анна Нетребко дуулах гэнэ.
“Нэг нууц задлая. Олимпийн сүлд дууг дуурийн хатан хаан Анна Нетребко дуулна. Тэр гайхалтай дуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Сочи-2014 өвлийн олимпийн уран бүтээлийн захирал, нээлтийн ёслолын арга хэмжээний зохиолыг бичсэн Константин Эрнст өгүүлжээ.
ОХУ-ын Сочи хотноо болох Өвлийн олимпийн наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Москвагийн цагаар 20:14, Улаанбаатарын цагаар 00:14 цагт “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!