“Сочи 2014” олимпод Монголыг төлөөлж оролцох тамирчдын хувцас олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулсаар гадуур өмсгөлөө бүрэн сольсон. Олон нийтийн сүлжээ үнэхээр хүчтэйг энэ үйл явдал нотолсон. Утаан дотроосоо ялгагдахгүй саарал куртка, хар өмдөө солиод хөх цэнхэр өнгийн хувцастайгаар манай баг явсан.
Харин манай тамирчдын ёслолын өмсгөл болох "Гоёо" компанийн хийж өгсөн дүрэмт хувцас "олимпийн шилдэг 10 хувцас" жагсаалтад оржээ.
http://www.latinopost.com/ сайтын нэрлэсэн шилдэг 10 өмсгөлийн жагсаалтын гуравт манай Монголын тамирчдын хувцас орсон байна. Тус сайт “Монголын тамирчид "Hogwarts"-ийн оюутнууд шиг харагдах ч тэд үнэхээр загварлаг байлаа” гэжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!