Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Уран гулгалтын төрөлд дэлхийн шинэ амжилт тогтоолоо

Н.Тунгалаг
2014 оны 2 сарын 13
MorninigNews.mn
Зураг зураг
Словенийн цаначин Тина Мазе болон Швейцарийн цаначин До­миник Гизин нар нар яг адилхан амжилт гаргасан аж

Хэнийг нь түрүүлсэнд тооцох вэ

Сочигийн олимпийн эмэг­тэйчүүдийн цанын чөлөөт үсрэлтийн тэмцээнд түүхэнд бичигдэхээр нэгэн үйл явдал болсон байна. Тэмцээнд өрсөлдөж байгаа Словенийн цаначин Тина Мазе болон Швейцарийн цаначин До­миник Гизин нар нар яг адилхан амжилт гаргасан аж.

Тэдний үсрэлтийн цаг нь нэг минут 41.57 секунд байжээ. Одоогоор хоёр тамирчны хэнд нь ялалт өгөхөө шийдээгүй байгаа учир урьдчилсан бүртгэлд тэднийг нэгдүгээр байрт шалгарсан гэж бич­сэн гэнэ. 

Харин хүрэл медалийн амжилт үзүүлсэн Швей­царийн цаначин хоёр тамирчнаас ердөө нэг секун­дыг зуу хуваасны 10-тай тэнцэх хугацаагаар хоцор­чээ. 

Олимпийн аварга болсныхоо дараа шийдвэрээсээ буцав

Норвегийн цаначин Майкен Касперсен Фалла

Норвегийн цаначин Майкен Касперсен Фалла өнгөр­сөн мягмар гарагт ца­нын спринтийн төрөлд түрүүлж, алтан медалиар энгэрээ мялаасан. Харин дас­гал­­жуулагчид Сочигийн олим­­под ирэхээс өмнө түү­нийг биатлоны төрөлд хүчээ сорих санал тавьж бай­сан талаар биатлонч Сюн­неве Солемдаль ярьсан гэнэ. 

Учир нь Норвегийн биат­­лоны шигшээ багаас ца­нын шигшээ амжилтаараа илүү байгаа аж. Майкен Касперсен Фалла “Хэрвээ Сочид амжилт гаргаж чадвал биат­­лоноор хичээллэж, 2016 онд Норвегид болох биат­лоны ДАШТ-нд оролцоно” гэжээ. Гэвч цаначин Сочи­гийн олимпоос алтан медаль хүртсэнийхээ дараа биат­лоноор хичээллэнэ гэдэгт итгэл­тэй биш байгаа гэдгээ хэлсэн аж.

Олимпийн улмаас гэрийн даалгаврыг багасгах хүсэлт тавилаа

ОХУ-ын Төрийн Думын депутат Николай Булаев дунд сургуулийн багш нарт хандан ирэх долоо хоно­гуудад сурагчдын гэрийн даалгаврыг багасгах хүсэлт тавьсан гэнэ. Депутатын хэлснээр энэ нь хүүхдүүдэд Сочигийн олимпийн наа­дам үзэх арай илүү цаг гаргахад туслах аж. Төрийн Думын дарга С.Нарышкин Н.Булаевын санаачилгыг дэмжсэн байна. Түүнчлэн олимпийн уралдаан тэмцээн үзэх цаг гаргахын тулд армийн дайчдын цагийн хуваарийг өөрчилжээ. Зарим цэргийн ангийн дайчдад телевиз үзэх дөрвөн цаг нэмсэн аж. 

Зочид соёлын хөтөлбөрийг их сонирхож байна

Сочигийн олимпийн үеэр зохион байгуулж байгаа урлаг, соёлын хөтөлбөрөөр эхний дөрвөн өдөрт л гэхэд олимпод оролцож буй улс орнуудын уран бүтээлчдийн хамтарсан 140 гаруй арга хэмжээг толилуулаад бай­гаа юм. 185 мянга орчим үзэгч тоглолтуудыг үзэж сонирхжээ. 

Зочид болон тамирчид Оросын бүх нутгийн онц­логийг харуулсан дуу хөг­жим, бүжгийн тоглолтод сэтгэл хангалуун байгаагаа илэр­хийлж байгаа аж. Сочи хотод Оросын 70 бүс нутгаас очсон 5000 орчим дуучин, бүжигчин арван тайзанд тоглолтоо хийж байна. Өвлийн олимпийн үеэр зохиох урлаг, соёлын хөтөл­бөрийн талаар Culture.sochi2014.com сайтаас сонирхож болно. 

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд зохиож байгаа ихэнх тоглолт, үзэс­гэлэн үнэгүй юм. Олимпийг угтаж 2010 оныг киноны, 2011-театрын, 2012-хөгж­мийн, 2013-музейн жил болгон зарлаж, ОХУ даяар болсон олон тооны урлаг, соёлын тоглолтыг гурван сая гаруй хүн үзжээ. 

ОХУ-ын уран гулгагч, дэлхийн аварга Татьяна Воло­сожар, Максим Траньков нар

Уран гулгалтын төрөлд дэлхийн шинэ амжилт тогтоолоо

ОХУ-ын уран гулгагч, дэлхийн аварга Татьяна Воло­сожар, Максим Траньков нар уран гулгалтын хосын богино үзүүлбэрийн төрөлд дэлхийн шинэ амжилт тог­­тоосон байна. Уран гул­гаг­чид олимпийн дө­рөв дэх өдөр Арам Хача­туряны “Багт наадам” вальсын аял­­гуунд үзүүлсэн үзүүл­бэр­­тээ 84.17 оноо авч, алтан меда­­лийн эзэн болсон аж.

Тэд өнгөрсөн нэгдүгээр сард Ев­­ропын АШТ-нд 83.98 оноо авч байсан амжилтаа эвд­­жээ. Сочигийн олимпийн уран гулгалтын хосын бо­гино үзүүлбэрийн төрөлд ОХУ-ын уран гулгагч Ксения Стол­бова, Федор Климов нар 79.64 оноогоор мөнгө, Германы уран гулгагч Алена Савченко, Робин Шолков нар 75.21 оноогоор хүрэл медаль хүртлээ. 

Алтан медалиас үнэтэй мөрөөдөл

АНУ-ын шилдэг сноу­борч­­дын нэг Жастин Рай­­тер

АНУ-ын шилдэг сноу­борч­­дын нэг Жастин Рай­­тер Сочигийн олимпод орол­­­­­­­цо­­­­хын тулд мөнгөө хэм­­­­нэж, сүүлийн нэг жил ма­­шин­­­­даа амьдарчээ. Тэр­бээр Ван­ку­верийн олим­под мөн­­гө­­гүйн ул­­­­­маас орол­цоогүй аж. Тиймээс энэ олимпод орол­­­­цо­­хын тулд бэлтгэл сур­гуу­­­­­­­лил­­тын бааз­даа хо­­ног­­­­­лож, сноу­бордын ДАШТ-нээс хүртсэн мөнгөн ме­далиа баазынхаа дээврийн хонгилд хадгалж байжээ. Жастин Райтер Сочигийн олим­­под оролцох мөрөөдлөө биелүүлсэн бөгөөд орон гэр­­гүй байгаадаа огт харамс­­­даг­­гүй гэнэ. 

Гэх­дээ олимпийн ал­­тан медаль түүнийг их мөнгөтэй бол­гохгүй юм. Учир нь АНУ Сочигоос алтан медаль хүрт­сэн тамирчдадаа 25 мянган ам.доллар амласан аж. 

Зураг