Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Сочи 2014": Гэрлийн техникч амиа алдсан тухай мэдээлэл эндүүрэл байжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын наймны өдөр Олимпийн нээлтийн үеэр таван цагаригийн нэг нь асаагүй нь техникч бусдын гарт амиа алдсантай холбоотой байсан гэсэн мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээлэл, цахим сүлжээгээр маш хурдацтай тархсан.

Энэхүү мэдээлэл анхлан “Daily Currant” хошин цахим хуудас дээр гарсан байна. Энд мэдээлснээр Борис Авдеев гэх техникч зочид буудлын өрөөнөөсөө амиа алдсан байдалтайгаар олдсон, олон тооны шархтай байсан хэмээгээд “Түүнд юу тохиолдсныг хэн мэдлээ? Тэр олон хутган дээр уначихсан ч юм бил үү?” гэсэн хуучны онигоог араас нь бичжээ.

“Daily Currant” цахим хуудас ийнхүү хошигнон мэдээ оруулсан нь “гэрлийн хурдаар” тархаж, анхандаа англи хэлээр уншигчдад хүрдэг хэвлэл мэдээллээр тархсан бол удалгүй Орост ч энэ наргианыг мэдээ болгон нийтлэх болсон байна. Тиймдээ ч олон нийтийн сүлжээгээр хурдацтай тархан, энэ мэдээ хагас сая гаруй “Like” цуглуулжээ.

Харин анх энэ мэдээг тараасан эх сурвалж цахим хуудас мэдээг тараасан гэдгээ үгүйсгээгүй, хошин мэдээллийн цахим хуудас учраас хариуцлага хүлээх шаардлагагүй хэмээн үзсэн байна.