Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/10-НД НИЙТЛЭГДСЭН

Олимпийн цагариг асаах ажлыг хариуцаж байсан техникчийг хөнөөжээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 2 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хоёрдугаар сарын 7-ны өдөр 2014 оны өвлийн олимпийн наадмын нээлтийн шууд дамжуулалтыг үзсэн хүмүүс гэрлийн шоуны үеэр бяцхан саатал гарсан талаар анзаарсан байх. 

Зохион байгуулагчдын төлөвлөснөөр агаарт таван цасан ширхэг Олимпийн билэгдэл болох таван цагаригийг үүсгэх ёстой байсан ч нэг цасан ширхэг нь задраагүй, үүнийг нь хүмүүс техникийн алдаа гэж үзэж байлаа. 

Техникчээр ажиллаж байсан Борис Авдеевын цогцосыг Олимпийн нээлт болсноос хэдэн цагийн дараа олжээ. 

Харин хожим нь тодруулснаар тухайн үед гэрлийн шоуг хариуцаж байсан техникч бусдын гарт амиа алдснаас ийм асуудал үүссэн байна. 

Техникчээр ажиллаж байсан Борис Авдеевын цогцосыг Олимпийн нээлт болсноос хэдэн цагийн дараа олжээ. 

Түүний цогцос олон тооны хутганы шарх, хөхрөлт, гэмтэлтэй байсан гэнэ. Зочид буудалд буусан хүмүүсийн ярьснаар техникчийн өрөөнөөс шөнийн гурван цагийн орчимд чимээ гарч байснаа удалгүй гурван эрэгтэй гарч явжээ. 

Одоо энэ хэрэгт эрүү үүсгэн шалгаж байгаа юм байна. 

Эх сурвалж: http://116kzn.ru/node/9717