Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

Сочигийн олимпийн сонирхолтой баримтууд

Н.Тунгалаг
2014 оны 2 сарын 12
MorninigNews.mn
Зураг зураг
Оросын уран гулгагч Юлия Лип­ниц­кая

Эмэгтэй сноубордын төрөлд хүрэл медаль хүртсэн Их Британийн тамирчин Женни Жонс энэ спортын тамирчдаас хамгийн ахмад насандаа медаль хүртсэн тамирчин боллоо. Женни Жонс 33 настай юм байна.

Финляндын сноубордчин Энни Рукаярви Сочигийн олимпийн нээлтэд улсынхаа далбааг мандуулж явсан тамирчдаас медаль хүртсэн анхны тамирчин болсон аж. Тэрбээр эмэгтэй сноубордын төрөлд мөнгөн медаль хүртжээ. 

Нидерландын тэшүүрчин бүсгүй Ирен Вюст өвлийн гурван олимпоос дараалан алтан медаль хүртсэн, ул­сынхаа анхны эмэгтэй та­мирчин болсон байна. Тэрбээр Турин-2006, Ван­кувер-2010, Сочи-2014 олим­­пийн 3000 метрийн урал­даанд аваргаар тодорсон юм. 

ОХУ-ын биатлонч Анас­­­­­тасия Кузьмина эмэг­тэй­чүү­дийн спринт төрөлд дараа­­­лан хоёр алтан медаль хүртсэн тамирчнаар бичигд­лээ. Тэрбээр дөрвөн жилийн өмнө Ванкуверийн олимпоос дээрх төрөлд алтан медаль хүртэж байжээ.

Түүнчлэн ОХУ-ын нэрт уран гулгагч Ев­гений Плющенко уран гулгал­­­тын багийн төрлийн тэмцээ­нүүдээс дөрвөн алтан медаль хүртсэн анхны та­мир­чин болж байна. Оросын уран гулгагч Юлия Лип­ниц­кая уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэж, өвлийн олимпийн хамгийн залуу аваргаар тодорсон юм. Охин 15 нас 249 хоногтойдоо олимпоос алтан медаль хүртсэн. 

 Оросын уран гулгагч Юлия Лип­ниц­кая уран гулгалтын багийн төрөлд алтан медаль хүртэж, өвлийн олимпийн хамгийн залуу аваргаар тодорсон юм.

ОХУ-ын чаргачин Альберт Демченко нь Уле-Эйнар Бьорндалений ам­жил­­тыг эвдлээ. Чаргачин өвлийн олимпийн чарганы төрөлд медаль хүртсэн хам­­гийн ахмад тамирчин бол­сон юм. Тэрбээр 42 нас 74 хоногтойдоо мөнгөн медаль хүртсэн байна. Өмнө нь Норвегийн цаначин, биат­­лонч Уле-Эйнар Бьорн­дален хамгийн өндөр буюу 40 нас 12 хоногтойдоо ме­даль хүртсэн тамирчнаар бичигд­сэн байжээ.

Эмэгтэй хоккейн АНУ, Швейцарийн багийн тог­лолтын хоёр багт эгч дүүс тоглосон байна. Швейцарийн багт Лора Бенц, Сара Бенц нар болон Жулия Марти, Стефани Марти нар байгаа бол АНУ-ын багт Жоселин Ламор, Моник Ламор нарын эгч дүүс тогложээ. 

Сочигийн олимпийн медалийн салхийг хагалсан АНУ-ын сноубордчин Сейж Котсенбургтэй хэвлэлийн бага хурал хийх үеэр Оросын орчуулагч алдаа гаргасан гэнэ. Орчуулагч хоёр удаа “stoked” гэж хэлсэн нь англиар согтуу гэсэн утгатай үг юм байна.

Сейж Котсенбург хэвлэлийн бага хурлын үеэр Сочигийн олимпод оролцож байгаадаа болон ялалт байгуулсандаа маш их баяртай байгаагаа хэлсэн юм. Харин орчуу­лагчийн алдаанаас болж Оросын хэвлэлүүдээр та­мирчныг согтуу байсан гэж бичжээ.

Тэмцээн уралдааны 925 мянга орчим тасалбар худалджээ

Сочигийн олимпийн тэм­цээн уралдааны тасалбарыг худалдаж эхэлсэн өдрөөс хойш нийтдээ 924 мянга 802 тасалбар худалдаад байгаа аж. 

Өвлийн олимпийн наад­мын тэмцээний тасалбарыг өнгөрсөн 2013 оны хоёрдугаар сараас эхлэн худалджээ. Тасалбарын эрэлт их байгаа учир онлайнаар төдийгүй нисэх онгоцны болон төмөр замын буудлуудад худалдаж байна. 

Сочигийн олимпийг зохион байгуулах хорооноос сонирхолтой уралдаан тэм­­­цээнүүдийг аль болох олон хөгжөөн дэмжигчтэй болгох талаар бүхий л арга хэмжээг авч байгаа юм. ОХУ-д зохиогдож байгаа өвлийн олимпийн наадмын хамгийн хямд тасалбар нь 500 рублийн үнэтэй аж.

Уулын цаначин А.Смышляевт

В.Путин уулын цанын могул төрөлд гаргасан амжилтыг үнэлэв

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулын цаначин А.Смышляевт баяр хүргэсэн байна. 

Александр Смышляев Сочигийн олимпоос уулын цанын могул төрөлд мягмар гарагт хүрэл медаль хүртсэн. Кремлийн сайтад ОХУ-ын Ерөнхийлөгч энэ медалийг А.Смышляевын төдийгүй уулын цанын фристайл төрлийн Оросын шигшээ багийн чухал амжилт гэж үнэлсэн тухай мэдээлсэн байна. 

В.Путины илгээсэн бая­рын цахилгаанд “Могул төрөлд хүртсэн хүрэл медаль нь Оросын шигшээ багийн тамирчид та бүхний болон тамирчны том ялалт боллоо. Та бүхэн энэ олон жилийн турш олимпийн медалийн тавцанд гарах мөрөөдлөө Сочид биелүүлж чадлаа” гэж бичжээ. Оросын цаначид могул төрөлд 12 жилийн өмнө медаль хүртэж байсан аж. 

ОУОХ-ноос цаначин бүсгүйд сануулга өглөө

ОУОХ-ноос Норвегийн цаначин бүсгүй Марит Бьоргенд сануулга өгсөн байна. Сочигийн олимпоос скиат­лоны төрөлд алтан ме­даль хүртсэн цаначинд өв­лийн XXII олимпоос хүрт­сэн шагналыг нь хураах талаар сануулсан аж. Учир нь Марит Бьорген ОУОХ-ноос зөвшөөрөлгүйгээр интернэт дэлгүүрийн сурталчилгаанд зураг авахуулжээ. 

Тамирчны зурагтай сур­талчилгааг олон сайтад тавьсан байна. Тиймээс олимпийн аварга бүсгүй интернэт дэлгүүрийн удирд­лагад хандаж, олим­пийн наадамд оролцож байгаа зураг бүхий роликийг да­хиад цацахгүй байх хүсэлт тавьсан гэнэ.

Зураг